• 04 сарын 29, Лхагва гараг
ЧИГ ҮҮРЭГ
139 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг  даргын  Тамгын  газар  нь  дор  дурдсан  чиг   үүргийг   хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:

1.Сумын   эдийн  засаг, нийгмийн  хөгжлийн  стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл  зохиох, зохицуулах, хяналт  шинжилгээ  хийх, үнэлж  дүгнэх, бодлогын  удирдамжаар  хангах

2.Засаг  даргаас  бүрэн  эрхээ  хэрэгжүүлэхэд  нь зохион  байгуулалт, эрх зүй, аж ахуй талаар болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах

3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг  дарга,  доод  шатны  нутгийн  захиргааны  байгууллагыг шаардлагатай  мэдээллээр  хангах      
4.Хууль  тогтоомж, Засгийн  газар, Хурал, Засаг  даргын  шийдвэрийг  биелүүлэх  үүрэг  бүхий байгууллага, албан  тушаалтанд   хүргүүлэх, хэрэгжилтийг  зохион  байгуулах, гүйцэтгэлд  нь хяналт  тавьж  үр  дүнг  тооцох           
5.Тамгын  газрын  бичиг  хэргийг  хөтлөх, байгууллага, иргэдээс  ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг  шийдвэрлэх  ажлыг  зохион  байгуулах       
6.Төрийн  захиргааны  ажилтныг бэлтгэх, давтан  сургах, мэргэшүүлэх, тэдний  ажиллах,  нөхцөл, нийгмийн  баталгааг  хангах  ажлыг  хууль  тогтоомжийн  хүрээнд  зохион  байгуулах             

Сумын Хөгжлийн тэргүүлэх чиглэл:

  • Хөдөө аж ахуйн салбарыг сумын эдийн засгийн үндэс болгон хөгжүүлнэ.
  • Уламжлалт мал аж ахуй, газар тариаланг эрчимжсэн аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр, угсааг сайжруулж, чанар сайтай цөөн малтай, орлого өндөртэй малчин өрхүүдийг олноор бий болгох
  • Орон нутгийн нөөцөд тулгуурласан жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулан сумын эдийн засгийн чухал суурь салбар болгон хөгжүүлнэ
  • Орон нутгийн нөөц, эрэлтэд тулгуурласан нутгийн бренд бүтээгдэхүүнүүдийг улс, аймаг, олон улсын зах зээлд гаргахыг чухалчилна.
  • Уламжлалт соёл, үнэт зүйлээ дээдэлсэн гэр бүлийн хөгжилд тулгуурласан оюунлаг, чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч иргэдийн оролцоотойгоор байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.

2025-06-23 09:31:27