• 10 сарын 28, Лхагва гараг
Алсын хараа
434 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЛСЫН ХАРАА: Хүний хөгжлийг хангасан хүчирхэг эдийн засагтай улсын тэргүүний сум болох

ЭРХЭМ ЗОРИЛГО: Сум орон нутгийн захиргааны байгууллагын чадавхийг дээшлүүлж, төрөлх нутгаа хөгжүүлэх таатай нөхцөлийг хамтын хичээл зүтгэл, оюун ухаан, чадвар чадамжаар бүрдүүлэхэд оршино.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

Хууль дээдлэх, шударга байх зарчим:

  • Аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.

Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим:

  • Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэн бүрд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцөлөөр хангаж ажиллана.

Ил тод, нээлттэй байх зарчим:

  • Үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангаж ажиллана.

Мэргэшсэн, тогтвортой байх зарчим:

  • Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлж, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг ханган, төрийн албанд мерит зарчмыг баримтална.

Хариуцлага хүлээх зарчим:

  • Төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол Улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

2025-06-12 15:37:37