• 03 сарын 22, Ням гараг
Аргуйт 4 дүгээр багийн танилцуулга
111 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аргуйт 4 дүгээр баг нь 1992 онд багийн зохион байгуулалтад орж  анх Аргуйтын 4 дүгээр багийн Засаг даргаар Сосорбурамын Чулуунбат, Ш.Нямсүрэн, М.Баттулга, П.Адъасүрэн, Л.Ганбат, А.Цэндмаа, Б.Оюунчимэг, Ц.Батдорж, М.Цэрэнбанзрагч, С.Даваа сонгогдон ажиллаж, багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар М.Баттулга, Х.Энхтайван, Л.Мөнх-Ундрах, М.Содномшинэдүү нар тус тус ажиллаж байна. Хамгийн өндөр настан  Р.Цоодол, П.Цэрэндулам, С.Пүрэв, С.Төмөртогоо ахмадууд амьдарч байна. Тус баг 2023 оны 141 өрх, 448 хүн амтай нийт хүн амын ихэнх нь төрийн болон аж ахуй нэгж  хувиараа хөдөлмөр эрхлэгчид байдаг. Аргуйт баг нь 41 малчин өрх, 31 мал бүхий өрх,албан байгууллага 1 тавиул малтай 1 өрх нийт 14,730 толгой малтай.  Монголын үндэсний олон нийтийн радиогийн  ‘’Алтан төл’’-ийн эзэн В.Пансан, Аймгийн аварга малчин өрхөөр С.Пүрэв, Ц.Бямбацоодол, Ю.Гонгидбунин, Д.Ням-Отгон Аймгийн алдарт уяач Ц.Бямбацоодол, М.Буяндэлгэр, Б.Батбаатар нар төрөн гарсан.

Тус багт  иргэдийн Төлөөлөгчдын Хурал, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Ахмадын  өргөө, Хаан банк, Төрийн банк, Дашнайданлин хийд, Өөш-Шахлаг хувийн мал эмнэлэг, Их угалз ХХК, Баян-Цэн-Аргуут талх  нарын боовны цех, Аз авто засвар, Далан түрүү зоогийн газар, Содон гутлын өрхийн үйлдвэр, Цахилгаан холбооны газар, Шуудан холбоо, Халуун ус, Петровис, Магнай трейд шатахуун түгээх станц, эсгийний  үйлдвэр 2, хүнс, барааны дэлгүүр 10 гаруй,  цайны газар 2 , оёдлын цех 2, Дүнчүүрбумба эргэлтийн эмийн сан 1, бизнес хөгжлийн төв, зэрэг үйлдвэр үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус багт  Гавьяат эдийн засагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль  Салбар салбарын тэргүүн зэрэг төр засгийн шагналтнууд олноор төрөн гарсан .Үндэсний бөхийн спортоор улсын начин Д.Батбаяр, аймгийн харцага Ц.Батжаргал, аймгийн заан Д.Бат-Амгалан, С.Пүрэвчулуун аймгийн начин Р.Өлзийжаргал, Л.Ганбат, Р.Энхчулуун Монгол улсын шагай харвааны мэргэн О.Цогбат, гарын бөмбөгийн спортын дэд мастер  Д.Эрдэнэбадрах, Т.Сүхболд,  Ц.Батзориг, С.Түвшинтөр, М.Батбаяр, Р.Цэдэндолгор, О.Төмөрчөдөр, С.Ёндонжунай, Д.Наран нар төрөн гараад байна

Ар-Агуйн гол, Гурванбургас, Монгол улсын Хүчит арслан Г.Цоодолын нэрэмжит хөшөө  цэцэрлэгт хүрээлэн, Азарганы баримал, дайнд оролцсон иргэдийн дурсгалын хөшөө, Дэлхий энх тайвны бүс нутгийн дурсгалын хөшөө зэрэг байдаг.

2025-06-15 11:09:12