• 03 сарын 13, Баасан гараг
Хөөвөр 1 дүгээр багийн танилцуулга
95 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ХӨӨВӨР 1 БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Хөөвөр 1 дүгээр баг нь Хайрхандулаан, Тарагт, Төгрөг сумдтай хил залган сумын төвөөс хойш, тал хээрийн бүсэд, 76,166га талбайг эзлэн оршдог. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидийн 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Гучин-Ус суманд нийт таван баг байгуулагдаж, 1992-2000 онд тус багийн анхны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Г.Сүхбаатар, багийн Засаг даргаар Т.Сээсрэгдорж, 2000-2008 онд  багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Пүрэвдорж, багийн Засаг даргаар Р.Намгилрагчаа, 2008-2021 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Пүрэвдорж, А.Нацагдорж, багийн Засаг даргаар Б.Батбаатар нар ажиллаж байсан. 2021 оноос багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар З.Мөнхбаяр, багийн Засаг даргаар Ш.Цэрэнтогмид нар ажиллаж, 2025 онд багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар О.Батмөнх, багийн Засаг даргаар Н.Чүлтэмгямцай нар ажиллаж байна. Мөн багийн эмчээр сумын Эрүүл мэндийн төвийн Бага эмч Ц.Мөнхзаяа, мал эмнэлгийн чиглэлээр “Зи Пи Эл Ди” ХХК-ний захирал, Малын эмч П.Лувсандагва нар тус тус хариуцан ажиллаж байна.

Тус багийн нутаг дэвсгэрт “Хиа нарын булаг”, “Баруун хатан”, “Дунд хатан”, “Зүүн хатан” гэх мэт булаг шанд, “Хярын хар”, “Бор овоо”, “Хөөвөр”, “Унжуу” зэрэг уул, нурууд байхаас гадна байгалын сонин тогтоц бүхий “Уушгийн цохио” гэдэг газар байдаг. 

Багийн нийт өрхийн 94 хувь нь уламжлалт мал аж ахуй эрхлэн сум, улс орныхоо ниигэм, эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж, амьдарч байна. Хөөвөр           1 дүгээр багаас төрөн гарсан алдартан гавьяатнуудаа дурдвал Монгол Улсын хурц Арслан Г.Цоодол, Ардын Их Хурлын депутат Д.Янжинлхам,  Монгол Улсын Гавъяат Эдийн засагч Ж.Хорлоо, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Д.Лхамсойзмаа, Боловсорлын ухааны доктор Б.Сэмжид, Монгол Улсын Аварга малчин Ц.Дамдинсүрэн, Шагайн спортын аймгийн Гоц мэргэн Т.Сээсрэгдорж, Хүндэт харваач С.Уртнасан, Ш.Насантогтох, Ардын авьяастан Г.Сүхбаатар нарын алдартнуудтай.  

Мөн ажил үйлсээрээ аймаг, сумандаа тэргүүлж байгаа малчидыг дурдвал аймгийн Аварга малчин, 2015 оны МОНҮТ-ийн Алтан ишигний эзэн М.Дэмбэрэлтулга, аймгийн Аварга малчид С.Батсуурь, П.Ариунболд, С.Отгонсүрэн, Н.Баттогтох, Ц.Лхангидэчин, Ё.Зоригт, Н.Алтангэрэл, П.Галгингүнсэл, Р.Гончигцогзол, Ц.Чүлтэмсүрэн, аймгийн Алдарт уяач Л.Тэмүүжин, сумын Сайн малчид З.Мөнхбат, М.Халтар, Б.Алтанхуяг, Г.Батбаяр,  Б.Хүрэлбаатар, А.Баттулга, Б.Мягмардорж, сумын Манлай адуучин, 2024 оны МОНҮТ-ийн  Алтан унагны эзэн сумын Алдарт уяач У.Рэнчинзүгдэр нар нь хөдөлмөр зүтгэлээрээ бусдаа манлайлан ажиллаж, амьдарч байна.

Хөөвөр 1 дүгээр баг ньТус багт  2024 оны жилийн эцсийн байдлаар  146 өрхийн 456 хүн ам, 48,355  толгой мал тоологдсон байна. толгой мал тоолуулсан.

2025-06-14 20:21:22

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0