• 04 сарын 29, Лхагва гараг
ГУЧИН-УС СУМЫН ЦЭЦЭРЛЭГ
226 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж, шинэ залуу боловсон хүчнээр хүрээгээ тэлсэн,  улсын болон орон нутгийн төсөв, иргэд байгууллагын хандив тусламжаар өнгө төрхөө шинэчилсэн бүтээн байгуулалтын он жилүүд байлаа.

2015 онд 50 хүүхдийн хүчин чадалтай, урлаг зал бүхий цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж 100 хүүхдийн хүчин чадалтайгаар ажиллаж эхэлсэн нь тухай үед эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Тогоохүүгийн хичээл зүтгэлийн үр дүнд бий болсон томоохон ажил байлаа.

Боловсрол шинжлэх ухааны яамны санхүүжилтээр иж бүрэн нүүдлийн бүлгийн2 гэртэй болж малчдын хүүхдийг хувилбарт сургалтад хамруулах боломжоор хангагдсан. Улсын төсвийн 49.0 сая төгрөгийн санхүүжилтээр 1975 онд ашиглалтад орсон барилгын их засварын ажлыг хийж, иргэд, эцэг эхчүүдийн хандив тусламжаар гадна тоглоомын болон биеийн тамирын талбайн тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Хүүхдийг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах зорилтыг хэрэгжүүлэн “Баянговь-Ус” ХХК-ийн  нийгмийн хариуцлагын хүрээнд гүний худагтай болж, Эрдэнэт үйлдвэрийн санхжүүжилтээр ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж гүний худгийн усанд цэвэршүүлэгч, зөөлрүүлэгчийг суурилуулсан нь хүүхдийн төдийгүй багш ажилчдын эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг сайжруулсан томоохон ажил болсон.

Улс, орон нутгийн төсөв, эцэг эх, иргэдийн хандив тусламжаар цэцэрлэгийн орчныг стандартын дагуу тохижуулах, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, туслах аж ахуй эрхлэн хүлэмжид нарийн ногоо тариалах  зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

2017 онд аймгийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнд 6 дугаар байр, 2018 онд аймгийн Хүүхдийн урлагийн их наадамд хөгжмийн хамтлаг 2 дугаар байр, сумын дүнгээр Тэргүүн байр, 2019 онд Говь-Эрдэнэ бүсийн сэтгэх чадварын уралдаанд 2 хүүхэд Тэргүүн байрт шалгарсан амжилтуудыг үзүүлсэн.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 35 дугаар тогтоолоор баталсан Шатар хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, 2022-2024 онд зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү”, “Унагалдай”,  “Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах” шатрын тэмцээнүүдэд шавь нар маань тогтмол амжилттай оролцож Тэргүүн байруудыг эзэлж байгаа бахархам амжилтыг дурдахад таатай байна.

Мөн 2015, 2016 онд аймгийн хөгжмийн багш нарын ур чадварын уралдаанд багш Ч.Хишигжаргал 2,3 дугаар байр, 2015 оны аймгийн цэцэрлэгийн туслах багш нарын ур чадварын уралдаанд туслах багш П.Шинэчулуун тэргүүн байр, 2019 онд туслах багш нарын ур чадварын уралдаанд Б.Урандэлгэр “Бүтээлч багш” номинацид шалгарсан зэрэг нь манай багш нарын ур чадвар ажлын туршлага өндөр түвшинд байгааг харуулдаг.

  • 2016 онд сумын Тэргүүний байгууллага
  • 2017 онд Шилдэг гэр бүлийн зөвлөл
  • 2019 онд сумын Тэргүүний тохижилттой байгууллага
  • 2022 онд Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай байгууллага
  • 2016-2023 онуудад Шилдэг хоол үйлдвэрлэгч
  • 2023 онд Гурван домогт нутаг урлагийн наадамд Дэд байрт шалгарч ажил үйлсээрээ сум орон нутагтаа манлайлан ажиллаж байна.

 

 

 

     Одоо манай цэцэрлэг эрхлэгч 1, багш 5, багшийн туслах 4, нярав 1, тогооч 2, сахиул          1, үйлчлэгч 1 нийт 15 багш ажилтантайгаар тойргийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувь,  зэрэгтэй багшийн эзлэх хувь 50 хувь байна.

      Манай цэцэрлэг үүсэн байгуулагдсанаасаа хойш 62 жилийн хугацаанд хамран сургах тойргийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, малчдын хүүхдэд хувилбарт сургалт зохион байгуулах, сургалтын орчныг сайжруулах, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, багшийн хөгжлийг хангах зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн сум, бүс, аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож манлайлан ажиллаж ирсэн нь үе үеийн эвсэг, ажилсаг, бүтээлч хамт олны минь ажлын үр дүн билээ.

      Манай цэцэрлэгийн үе үеийн багш ажилчдыг товчоолон харуулбал:

Багш нар

  • Багш Юмчин (Замлин эмчийн гэр бүлийн хүн)
  • Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан Y, YI таван жилийн гавшгайч, Алдарт эхийн  I,II  одонт багш С.Сосорбурам 1976-1987 онд
  • Багш Самданцоодолын Цэрэндолгор 1975-1976 онд
  • Алтан гадас одонт, Боловсролын тэргүүний ажилтан багш Лхагвын Сосор                 1976-1994 онд
  • Багш Даваасүрэн/Сарангэрэл нягтлангийн гэр бүл/ 1983-1984 онд
  • Алтан гадас одонт, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Заах аргач багш Рэгжидийн Баатаржав 1984-2019 онд
  • Багш Сангидоржийн Энхтогтох 1987-1988 онд
  • Хөгжмийн багш Содномдоржийн Чулуунцэцэг 1988-1989 онд
  • Алтан гадас одонт, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Заах аргач багш Сүхийн Цэдэндолгор 1989-1995, 2010-2018 онуудад
  • Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Тэргүүлэх багш Рагчаагийн Содвообавуу 1995-2008 онд
  • Хөдөлмөрийн хүндэт медальт,  багш Чулуунхүүгийн Дулмаа 1995-1996 онд
  • Багш Суурь-Очирын Нацагдорж 1999-2002 онд
  • Хөдөлмөрийн хүндэт медальт, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Тэргүүлэх багш Болоожийн Цэцэгсүрэн 2006-2023 онд
  • Хөдөлмөрийн хүндэт медальт, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын Тэргүүлэх багш Мятавдоржийн Одсүрэн 2006-2023 онд
  • Монгол Улсын Тэргүүлэх багш, Боловсролын тэргүүний ажилтан, хөгжмийн багш Чогдонгийн Хишигжаргал 2014 оноос хойш
  • Монгол Улсын Заах аргач багш Пунцагийн Шинэчулуун 2012 оноос хойш
  • Багш Баярбатын Урандэлгэр 2018 оноос хойш
  • Багш Б.Эрдэнэчулуун 2020-2021 он
  • Багш Самданмөнхийн Мягмарсүрэн 2021-2022 онд
  • Багш Гантогтохын Пүрэвжаргал 2021 оноос хойш
  • Багш Гандолгорын Алтанцацрал нар 2023 оноос хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны хүүхдийг сургах, хөгжүүлэх үйлсэд хамт олноо манлайлан ажиллаж байна.

Туслах багш нар

Сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлэх, эрүүл ахуйн чадвар дадал олгох ажилд цаг наргүй зүтгэж, өөрийн хүүхдээс илүү түмний хүүхдийг хайрлаж ажилласан туслах багш нараа дурдвал:

  • Дэмчигийн Хянгаравпүлжин 1962-1971 он
  •  Ренчинсэнгийн Цэдэндэмбэрэл 1960-1985 он
  • Лүндэгчогдонгийн Гүнсэнбадам 1963-1972 он
  • Гомпилын Долгор 1965-1988 он
  • Цэдэндамбын Даваа 1976-1977 он
  •  Жамьяндоржийн Цэцэгбунд 1979-1989 он
  •  Даваадоржийн Лхагвадолгор 1986-2020 он
  • Даншийравдангийн Цэцэгмаа 1984-1996 он
  • Самдангийн Цэцэгмаа 1984 он
  • Адьяагийн Нангилдулам 1988-1991 он
  • Сандуйдоржийн Энхтөр1985-1996 он
  • Суурь-Очирын Нацагдорж 1997-1999 он
  • Сүхийн Цэндсүрэн 2003- 2008 он
  • Цэгмидийн Нармандах 2006 оноос
  • Арвингийн Нямдулам 2012 оноос
  • Бямбаагийн Батнэргүй 2020 оноос
  • Рагчаагийн Отгонжаргал 2019 оноос

Нярваар ажиллаж байсан хүмүүс

  • Пунцагийн Нацаг-Юндэн 1963-1975 он
  • Банзрагчийн Чимэддолгор 1965-1969 он
  • Мэдэхгүйн Янжинлхам 1962-1979 он
  • Юндэнравдангийн Ломгём 1979-1985 он
  • Цэдэндамбын Даваа 1985-1986 он
  • Адьяагийн Түмэнжаргал 1986-1990 он
  • Ганхуягийн Мөнхбаатар 1990 он
  • Мигэдийн Батдорж 1990-1999 он
  • Гэндэнгийн Балжинням 1999- 2001 он
  • Болоожийн Цэцэгсүрэн 2001-2006 он
  • Заамайн Отгонцэцэг 2006-2013 он
  • Самдангийн Осоржин 2013-2023 он
  • Чулуунхүүгийн Ишгямцай 2023 оноос

Тогооч нар

  • Гүнсэнхоролын Ханджав 1962-1987он
  • Сангийн Лхасүрэн 1962-1963 он
  • Чагнаадоржийн Дашбурам 1963-1975 он
  • Сэнгийн Төмөртогоо 1965-1975 он
  • Цэдэндамбын Даваа 1976-1986 он
  •  Аюушийн Дашцэрэн 1983-1987 он
  • Самдангийн Осоржин 1988-2013 он
  • Адьяагийн Түмэннаст 1990-1996 он
  • Сүрэнгийн Эрдэнэчимэг 1998-1999 он
  • Ганхуягийн Дуламсүрэн 2013 оноос
  • Бямбаагийн Батнэргүй 2015-2020 он
  • Цэдэвийн Жавзандулам 2023 оноос

Үйлчилгээний ажилчид

  • н.Доржжанцан 1962-1963 он
  • н. Должин 1962-1963 он
  • Шаравын Ичинхорлоо 1964-1971 он
  • Ламгивын Уртнасан 1982-1987он
  • Раднаабазарын Оюунгэрэл 1988-1991он
  • Маадайн Цэрэнсоном 2004-2006 он
  • Чимэдсорогдонгийн Тунгалаг  2021 оноос

Сахиулаар ажиллаж байсан хүмүүс

  • Дашбалын Гансүх 1987-1989 он
  • Сампилдондовын Цэрэнхүү 1991-1994 он
  • Сүрэнхүүгийн Пүрэв 2000-2006 он
  • Шийрэвийн Сумхүү 2016 оноос

Машинистууд

  • Рагчаагийн Дашравдан 1996-1999 он
  •  Адьяасүрэнгийн Одхүү 1996-1999он
  •  Гомбожавын Баатар-Отгон 1996-2000 он
  • Даваагивын Нэргүй 1998-2013 он
  • Цэгмидийн Мандахбаяр  2007-2009 он
  • Цэдэнгийн Наранбаатар 2009-2011 он
  • Шийрэвийн Сумхүү 2009-2011 онд ажиллаж цэцэлэгийн үе үеийн түүхийг бичилцэн ажилсаг, бүтээлч, эвсэг хамт олныг бүрдүүлэн амжилттай сайн явах үүдийг нээсэн билээ.

      Цэцэрлэгийн үе үеийн ахмад багш, ажилчид, шавь нартаа сумынхаа түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

2025-06-15 11:34:30