• 04 сарын 29, Лхагва гараг
БАГУУДАД ЦАГ ҮЕИЙН БОЛОН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС НЯРАЙГ ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРУУЛЖ, ТОЙРОЛТ ХИЙН АЖИЛЛАЖ БАЙНА.
12 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Малчдын хаваржилтын байдалтай танилцаж, нийгмийн даатгал, газар, татвар, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч, төл болон том малын зүй бус хорогдолын мэдээг авч байна.

2026 оны 03 дугаар сарын 20-ны 10:00 цагаас багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулна.

Хурлаар:

1. Малын тоо толгойн албан татварын 2026 оны орлого, өмнөх жилийн үлдэгдлийн талаар

2. Орчны бохирдлын талаар

3. Малын өвчлөл, Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ

4. Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн санал асуулт

5. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж буй “Газар дэлхий” ХХК ажлын тайлангаа танилцуулна.

Мөн мэргэжилтнүүд иргэдийн асуултын дагуу мэдээлэл өгнө.

ИРГЭД ТА БҮХЭН БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ.

Халимаг Энхтайван

@Дашравдан Бямбажаргал

@Чүлтэм Гямцай

Munhdemberel Davaadorj

Dovdon Shine

@Sangimyatav Davaa

2026-03-31 09:39:48