• 03 сарын 13, Баасан гараг
ЦЭРГИЙН БҮРТГЭЛЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
31 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЦЭРГИЙН БҮРТГЭЛЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийн дагуу шударга, хүмүүнлэг ёсыг эрхэмлэн дараах дөрвөн ҮНДСЭН ҮҮРГИЙГ ёсчлон биелүүлнэ.

Үүнд:

✅Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх

✅Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх

✅Хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

✅Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах

Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн ЖУРАМТ ҮҮРЭГ юм.

ҮНДСЭН ХУУЛИАР ЗААГДСАН ҮНДСЭН ҮҮРГИЙН ХҮРЭЭНД ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР ЯВАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй байдаг.

Иргэн та харьяа Засаг даргын Тамгын газарт ирж цэргийн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах боломжгүй бол 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс өмнө цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-г 3 төрлөөр ашиглан хүсэлтээ илгээх боломжтой. Үүнд:

1. E-Mongolia гар утасны аппликейшн

2. www.e-Mongolia.mn сайт

3. Интернет орчинд E-Mongolia-руу нэвтэрч чадахгүй, ашиглаж мэдэхгүй иргэн байвал Улаанбаатар хотын төв, 21 аймаг, 330 суманд байрлаж байгаа төрийн цахим үйлчилгээний операторт хандан хүсэлтээ илгээнэ үү. Операторын үйлчилгээ авахаар ирэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхтэй ирэхийг анхаарна уу. 95981515

Бүртгэлд хамрагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу торгох зохицуулалттай.

Цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

E-Mongolia-аар хэрхэн бүртгүүлэх талаарх зөвлөгөөг доорх холбоосоор авна уу.

https://www.facebook.com/reel/851587837576329

2026-01-08 10:42:37