• 06 сарын 20, Баасан гараг
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУЧИН-УС СУМЫН ТҮҮХ
64 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Гучин-Ус сум нь Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу бөгөөд 1924 онд сумын нутаг дэвсгэр дээр Харгана түрүү, Хөх Бүрд, Мөнх-Уул, Өөш-Уул зэрэг дөрвөн жижиг сум нэгтгэн Гучин-Ус сумыг 5 баг, 590 өрх, 50000 орчим толгой малтай байгуулагджээ. Өдгөө засаг захиргааны нэгжийн хувьд 4 баг, 618 өрх, 2067 хүн ам, 167877 толгой малтай.

           

Гучин-Ус сум нь Улаанбаатар хотоос 535 км, аймгийн төвөөс 105 км зайтай, өөрийн аймгийн Богд, Төгрөг, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан,Тарагт сумдтай хиллэн хээрийн цайвар хүрэн, говийн бор, хужир, хужирлаг хөрс бүхий талархаг гадаргатай. Сумын нутаг нь далайн төвшнөөс дээш 1543-1875 метр өндөрт өргөгдсөн Хонгор, Тахилга, Паалуу, Тогоо хайрхан, Зүүн шийр, Их Аргалант зэрэг өндөр уулс, Хөөвөр, Бударга, Монгол, Хатан зэрэг хоолой, Баруун цавчир, Гучин, Хавирга, Навтгар зэрэг талтай.
Сумын нутгаар Ар-Агуй, Хүнхрээ зэрэг гол урсах ба Гурван хатан, Тэтэнгийн Хөөвөр, Баруун ганга, Зүүн цавчир зэрэг олон булаг шандтай. Их газрын эрс тэс уур амьсгалтай 1 дүгээр сарын дундаж температур -19 хэм, 7 дугаар сард +24.4 хэм, жилд дунджаар 6 мм тунадас унадаг. Шохойн чулуу, чулуун нүүрс, шатдаг занар, шөрмөсөн чулуу, жонш, гөлтгөнө, давс хужрын илэрцтэй. Аргаль, хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, хярс, өмхий хүрэн, тарвага, мануул зэрэг ан амьтан, тоодог, ятуу, тогоруу зэрэг жигүүртэн шувуудтай. Их Дөрөлж, Паалуугийн хадны зураг, Гучингийн нуруунд орших үлэг гүрвэлийн чулуужсан яс, Шөргөөдөг хад зэрэг түүх соёлын дурсгалт газартай.

             

Сум нь 475250 га газар нутагтай, үүнээс хөдөө аж ахуйн газар 464642 га, хот тосгонд 1099 га, зам шугам сүлжээ 501 га, ойн сан 8800 га, усан сан 207 га, улсын тусгай хэрэгцээнд 1 га-г эзэлж байна. Газар зүйн байршлаараа тус сум нь говийн бүсийн сумдын дунд оршдог учир 1950 оноос сум дундын сургууль, эмнэлэг суманд анх төвлөрсөн түүхэн уламжлалтай бөгөөд одоо ч сургууль, эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв зэрэг нь бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээнд арга зүйн төв болон ажилладаг онцлогтой.

ӨНӨӨГИЙН ГУЧИН-УС СУМ

-Нутаг дэвсгэр: 475.3 мянган га

Хүн ам: 2068 (үүнээс 50,37 хувь  эрэгтэйчүүд, 49,63 хувь нь эмэгтэйчүүд)

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд: 52 (үүнээс 50,37 хувь  эрэгтэйчүүд, 49,63 хувь нь эмэгтэйчүүд)
  • Өрхийн тоо: 618 (үүнээс малчин өрх 453)

2024 оны жилийн эцсийн малын тоо

Баг

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

Хөөвөр 1 дүгээр баг

48355

216

3054

1613

20793

22679

2

Гучин 2 дугаар баг

49816

2274

2329

780

20064

24369

3

Аргалант 3 дугаар баг

54976

751

2122

1255

23474

27374

4

Аргуйт 4 дүгээр баг

14730

101

796

498

6237

7098

 

НИЙТ

167877

3342

8301

4146

70568

81520

2025-06-10 17:00:32