• 03 сарын 14, Бямба гараг
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хөгжлийнхөө явцад Монгол оронд өрнөсөн түүхэн хувьсгалуудын үе шат бүрт өөр өөр  нэртэй, нийт  иргэдээс сонгогдсон төлөөллийн байгууллага байсан. 1924 оноос Хурал, 1940 оноос Хөдөлмөрчин депутатуудын хурал, 1960 оноос Ардын депутатуудын хурал, 1992 оноос иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж нэрлэгдэх болсон байна.

            Бүгд Найрамдах Монгол Ард Улсын IX их хурлын шийдвэр сонгуулийн шинэ системийн үндсэн дээр тус суманд 1951 онд Ардын Их Хурал, 1952 онд орон нутгийн (аймаг, сум, багийн) хурлын сонгууль явагдаж нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн тэргүүний хүмүүсийн төлөө сонгогчдын 99.96 хувь нь саналаа өгч Ардын Их Хурал депутатаар Дашдоржийн Дамдин (аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн  хорооны дарга) болон аймаг, сум, багийн ардын хурлын депутатуудыг сонгожээ. Гучин-Ус сумын  иргэдээс Ардын Их Хурлын депутатаар: Гясрангийн Шар Ардын Их Хурлын анхдугаар хурлын депутат 1951-1954 он (Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, барилгачин ударник), Дамбын Шарав 1954-1957 он (Аж Үйлдвэрийн комбинатын ажилчин, Хөдөлмөрийн баатар), Шадавын Цагаандорж 2 удаа Ардын Их Хурлын депутатаар, Лодовын Цэрэндулам 1964-1968 он, Банзарын Нэргүй 1990-1992 онд Хэнтий аймгаас АИХ-ын депутатаар сонгогдсон байна.

 Ардын Их Хурлын 12 удаагийн сонгуульд Гучин-Ус сумын иргэдийг төлөөлөн депутатаар Дашдоржийн Дамдин 1951-1954 онд, Жимээгийн Гончигдорж  1954-1957он, Нацагийн Дамдинпүрэв 1957-1960 он, Дүйчирын Тогоохүү 1960-1964 он, Д.Цэрэнсоном                    1964-1968 он Доржийн Янжинлхам 1968-1972 он, Түнжидийн Үргэнханд                              1972-1976 он, Зүмбээгийн Аюуш 1976-1980 он, Д.Намнандорж 1980-1984 он, Д.Моломжамц 1984-1988 он, Б.Насанжаргал 1988-1990 он, Сосорын Пүрэв                          1990-1992 онд сонгогдон ажиллаж байжээ. 

Гучин-Ус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд багийн иргэдийн Нийтийн хурлаас төлөөлөгчөөр сонгогдсон 25 төлөөлөгчид 1992 оны 9 дүгээр сарын 16-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар хуралдаж, орон тооны бус хурлын  даргаар Ж.Шоовдор, нарийн бичгийн даргаар Сүхийн Пүрэв,  тэргүүлэгчид нь Ц.Хишигсүрэн, Ё.Заамай, Т.Цэнд нар сонгогдож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Ж.Шоовдор, Со.Пүрэв, Т.Гончигдорж нарыг тус тус сонгож, сумын анхны засаг даргад Т.Гончигдоржийн нэрийг дэвшүүлж аймгийн Засаг дарга батламжилсан.

1995 оны 4 дүгээр сарын 22-нд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 02 дугаар тогтоолоор багш Ж.Энхтуяаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэг гүйцэтгэгчээр, хурлын нарийн бичгийн даргаар Д.Гомбожав баталж 1996 оноос  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын орон тооны анхны даргаар В.Баттулга нар ажилласан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 1992-1994 онд Жанчивын Шоовдор, 1994-1996 онд Жодовын Энхтуяа, 1996-2000 онд Ваанчигийн Баттулга, 2000-2004 онд Сангимятавын Даваа, 2004-2008 онд Цэнд-Очирын Орхонтуул, 2008-2012 онд Гэндэнгийн Ундрахбаяр нар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, Т.Нэргүй  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, А. Батдорж жолоочоор ажиллаж байна.

1992-2012 онд 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Ё.Заамай, С.Уртнасан, Г.Сүхбаатар, Б.Пүрэвдорж Багийн засаг даргаар Т.Сээсрэгдорж, Р.Намгилрагчаа, Б.Батбаатар 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга О.Хасмятав, С.Пүрэв, Т.Цэнд, Д.Баярсайхан, О.Алтан-Од Багийн Засаг даргаар Ё.Довчинсүрэн, Ц.Балжинням, Ц.Батдорж, М.Доржгаваа 3 дугаар багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга П.Даваадулам, Г.Чулуунтулга, Д.Алтантуяа, А.Баярмөнх  Багийн Засаг даргаар О.Цэгмид, Г.Чулуунбаатар, П.Даваадулам, Ш.Цэрэнтогмид 4 дүгээр багийн  иргэдийн Нийтийн Хурлын дарга  Ж.Цэнд, Багийн Засаг даргаар Ш.Адьяа 5 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Пүрэв, Багийн засаг даргаар С.Чулуунбат  нар сонгогдож, багийн хүн амын тоо цөөн байсан тул багийг нэгтгэж, 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Д.Гомбожав, М.Баттулга, Х.Энхтайван, Засаг даргаар М.Баттулга, Л.Ганбат, П.Адьяасүрэн, А.Цэндмаа, Б.Оюунчимэг, Ц.Батдорж нар тус тус ажиллаж байсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас  баталсан бодлогын баримт бичгүүд

            2008-2012 онд Сумын дүрэм, сумын хөгжлийн 2010-2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн ажлыг дүгнэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, багийн иргэдийн Нийтийн хурлын  дарга нарын ажлыг дүгнэх, урамшуулал олгох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит шагналын, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нарын хамтран ажиллах, Сумын Засаг даргаас олгох шагнал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодын ажиллах, эрсдэлээс хамгаалах сан байгуулах, ахмадын сан байгуулан ажиллуулах, сумын тохижилт цэвэрлэгээний талаар нийтээр дагаж мөрдөх журмууд болон Ерөнхий боловсролын сургуулийг Ш.Цагаандоржийн нэрэмжит болгосон. Дэлхийн энх тайвныг эрхэмлэгч орнуудын үзэл санааг дэмжин иргэдийн гарын үсгийг цуглуулж энх тайвны төлөө Монголын анхны бүс нутаг болохоор зарлан тунхагласан шийдвэрийг баталсан. 

            2012-2016 онд Сумын Засаг даргаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын харилцах харилцааны, “Хүндэт иргэн” медалиар шагнах шагнал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх иргэний танхимын ажиллах, гэрийн тэжээвэр нохойны талаар баримтлах журмуудыг баталсан.

            2020-2024 онд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021-2025 онд баримтлан  ажиллах стратеги төлөвлөгөө, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодын ажиллах, Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хэрэглэх, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдааны дэг, Атаршсан тариалангийн газрыг сумын тусгай хэрэгцээнд авах, гаргах, хэмжээ заагийг тогтоох, ашиглах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ёс зүйн дүрэм, журмуудыг баталсан.

            Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчилсэн, сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл бус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ 200 төгрөг, адуу 600 төгрөг, үхэр 400 төгрөг, хонь 600 төгрөг, ямаа 600 төгрөгөөр тус тус тогтоож Хууль Зүйн Яам хянан үзээд 6446 дугаарт бүртгэж  Дашнайданлин хийдийн үйл ажиллагаа явуулах  зөвшөөрлийг сунгасан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хийж хэрэгжүүлсэн ажил

            Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэн албан байгууллага, аж ахуйн нэгж, багуудын дунд Софт волейбол, сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулсан.

 
 


            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн санаачлагаар 3 хүү дараалан төрүүлсэн ээжүүдийг “Дархан бэр”-ээр алдаршуулах  арга хэмжээг зохион байгуулж, 4 багийн  74 эмэгтэйг “Дархан бэр”-ээр алдаршуулж энгэрийн тэмдэг, өргөмжлөл гардуулсан.

 

 Цэцэрлэгийн хүүхдүүдийг эрсдлээс хамгаалах зорилгоор “Sky worth brend”-ийн 4mp нягтралтай сүүлийн үеийн дуу, дүрс бичих нийт 12 ширхэг камерыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зардлаас 3,463.2 мянган төгрөгөөр, чиглэлийн 5, эргэдэг 2 камерын хяналтын самбарыг шинэчлэн 699.0 мянган төгрөгийн үнэтэй дэлгэцийг цагдаагийн кабон байранд байршуулсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2.540.0 мянган төгрөгийн санхүүжилтээр төрийн байгууллагуудад ариутгалын төхөөрөмжүүд худалдан авч өгсөн.

2025-06-15 11:15:43

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0