Соёлын төв
АЛСЫН ХАРАА
Байгууллагын соёлын өвөрмөц дүр төрхийг бүрэлдүүлж, чанартай үйлчилгээ-чадварлаг хамт олонтой, үйл ажиллагаа нь тогтворжсон, байнга шинэчлэгдэн чадваржиж байдаг иргэд олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байгууллага хамт олон болж хөгжинө.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээлэн хүндэлж, ардын болон сонгодог урлаг, уламжлалт ёс заншил, түүх соёлоо өвлөн хадгалах, хөгжүүлэн дэлгэрүүлж чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэхэд оршино.
ТАНИЛЦУУЛГА
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Соёлын төв нь анх 1942 онд 6 ханатай гэрт “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдаж, иргэд хөдөлмөрчдөд ухуулга яриа, таниулга хийж, 1948 оноос Улаан гэрийн үйл ажиллагааг МХЗЭ-ийн дарга байсан Г.Дорж, Д.Самданмөнх нар хавсран гүйцэтгэж байжээ.
1962 онд 150 хүний суудалтай анхны клуб баригдан эрхлэгчээр нь Ж.Аюургяна, н.Мэндээхүү нар, 1965 онд 1000 номтой анхны нүүдлийн номын сантай болж анхны эрхлэгчээр нь Х.Александр, анхны кино механикчаар Ө.Доржпалам, 1979 онд Д.Гомбожав, Б.Даваасамбуу нарын санаачлагаар орон нутгийг судлах танхим байгуулагдаж байсан түүхтэй.
Соёлын төв нь 2012 онд аймгийн ИТХурлын тогтоолоор Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харъяат ахмад дипломатч Дэмчигдоржийн хүү рок попыг үндэслэгчийн нэг, эстрадын урлагийн анхны гавъяат, Монгол Улсын Гавъяат жүжигчин Галсанбатын нэрэмжит болсон.
“Ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн хүндэлж ардын урлаг, уламжлалт ёс заншил, түүх соёлоо өвлөн хадгалах, хөгжүүлэн дэлгэрүүлж чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэх” гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Хаяг: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын IY баг Баянхошуу Мэйл хаяг: uv.guchinus.soyol@gmail.com Холбоо барих утас: 88029464
-оОо