card

2023 ОНД ХИЙСЭН ВАКЦИНЖУУЛАЛТЫН МЭДЭЭ

         Малын халдварт болон гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж дотрын халдварт хордлого өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 57 малчин, мал бүхий өрхийн 13,125 хонь, энтеробактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 16 өрхийн 4,952 хонь, дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 19 өрхийн 495 үхэр, цусан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 16 өрхийн 381 үхэр, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 285 өрхийн 35114 хурга, ишиг, шүлхийн вакцинд хавар 190 өрхийн 2,479 үхэр намар  190 өрхийн 3267 үхэр, шөвөг ярын вакцинд 143 өрхийн 11,753 ишиг, туулгалтад 27,374 мал сүрэг, боловсруулалтад 27,147 мал сүргийг хамруулж мал эмнэлгийн нэгдсэн системд гүйцэтгэлийг оруулсаныг хянаж баталгаажуулан тайлан мэдээг мал эмнэлгийн газарт хүргүүлсэн. Малын гоц халдварт өвчний зардалд малын тоо толгойн албан татвараас 4,700,000 төгрөг, шөвөг яр өвчнөөс урьдчилан сэргийлэх зардалд 7,000,000 төгрөгийг зарцуулсан.