Түр хүлээнэ үү
- Хөдөө аж ахуйн салбарыг сумын эдийн засгийн хөгжлийн үндэс болгон хөгжүүлнэ. Уламжлалт мал ахуй, газар тариаланг эрчимжсэн аж ахуйтай хослуулан хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулж, чанар сайтай цөөн малтай, орлого өндөртэй малчин өрхүүдийг олноор бий болгоно.
- Орон нутгийн нөөцөд тулгуурласан жижиг дунд үйлдвэрүүдийг байгуулан сумын эдийн засгийн чухал суурь салбар болгон хөгжүүлнэ.
- Орон нутгийн нөөц, эрэлтэд тулгуурласан нутгийн бренд бүтээгдэхүүнүүдийг улс, аймаг, олон улсын зах зээлд гаргахыг чухалчилна.
- Уламжлалт соёл, үнэт зүйлээ дээдэлс эн гэр бүлийн хөгжилд тулгуурласан оюунлаг, чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч иргэдийн оролцоотойгоор байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, нөхөн сэргээх, хамгаалах ажлыг шат дараалалтай хэрэгжүүлнэ.