card

 

2023 ОНЫ ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЙЛАН

Хоршоо хөгжүүлэх сангаас Сүү, цагаан идээ боловсруулах чиглэлээр “Түсэг хайрхан” аж ахуй нэгжид 10,0 сая төгрөг, гутлын үйлдвэрлэлээ өргөтгөх чиглэлээр “Ивээл гутал” ХХК –д 24,0 сая төгрөг, Эсгий урлал болон малын хялгас, ноос хөөврөөр гэрийн оосор, бүслүүр хийх чиглэлээр 1 иргэнд 10,0 сая төгрөг, газар тариалан эрхлэх чиглэлээр 1 иргэнд 10,0 сая төгрөг, гар урлал, модон эдлэл хийх чиглэлээр 1 иргэнд 8,0 сая төгрөг, эрүүл, зохистой хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 1 иргэнд 15,0 сая төгрөг нийт 77,0 сая төгрөгийн зээлийг олгосон.Үндсэн зээлийн эргэн төлөлтөд 63,9 сая төгрөг, хүүгийн орлого 4,5 сая  төгрөг, алдангийн орлого 3,0 сая төгрөгийг төлүүлсэн.

Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар батлуулсан удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг 2 удаа хийж, хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын зээлийг төлүүлэх, төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрхэн худалдан борлуулахыг сумын үдирдлагуудад иргэдийн саналыг танилцуулж, хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай уулзаж зээл төлүүлэх, албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан. Хоршоо хөгжүүлэх сангийн 16 зээлдэгчийн үндсэн зээлийн авлага 177,6 сая төгрөг, хүүгийн авлага 18,4 сая төгрөг, алдангийн авлага 3,2 сая төгрөг нийт зээлийн авлага 199,3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.Үүнээс:                                                                                                                                     

  • Хэвийн зээлийн үлдэгдэл 13 зээлдэгчийн 166,2 сая төгрөг
  • Зээлийн гэрээний хугацаа дууссан 3 иргэний үндсэн зээлийн 29,3 сая төгрөг, хүүгийн 1,6 сая төгрөг, алдангийн 4,2 сая төгрөг бүгд 35,2 сая төгрөгийн авлагатай.

1 зээлдэгчийг Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд үндсэн зээлд 6,9 сая төгрөг, хүүгийн 0,3 сая төгрөг, алдангийн 1,9 сая төгрөг нийт 9,2 сая төгрөгийн авлагыг барагдуулахаар материалыг хүргүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн  захирамжийг гаргуулан захирамж гарсанаас хойш төлөлт хийгээгүй тул Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, хүсэлтийг хүргүүлсэн.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхэд 1 зээлдэгчийг үндсэн зээлд 10,4 сая төгрөг, хүүгийн  0,6 сая төгрөгийг, алдангийн 0,5 сая төгрөгийн авлагыг барагдуулахаар материалыг хүргүүлж, эвлэрлийн гэрээ байгуулж, 1 зээлдэгчийг үндсэн зээлд 12,0 сая төгрөг, хүүгийн  0,720 сая төгрөг, алдангийн 1,7 сая төгрөгийн авлагыг барагдуулахаар материалыг хүргүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн захирамжийг гаргуулсан. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш төлөлт хийгээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас, хүсэлтийг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэрээр 6,5 сая төгрөг төвлөрүүлж, хугацаа хэтрэлтийг 10,3 хувиар бууруулж, хугацаа хэтрэлтийн хувь 18,2 хувьтай байна.

 

 

 

 

ГУЧИН-УС СУМЫН ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн А/361 дугаар тушаал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны А/243 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт орсны дагуу Хоршоо хөгжүүлэх сангийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой төслийн зээл зарлагдлаа.

      Төсөл хүлээн авах хугацаа:

2023 оны 09 дүгээр сарын 16-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдөр хүртэлх хугацаанд төслийг цаасан хэлбэрээр Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Даваажаргалд хүлээлгэн       өгнө үү.

Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:

  1. Зээлийн зориулал:                                  Үндсэн хөрөнгө оруулалт
  2. Зээлийн хугацаа:                                     5 хүртэл жил
  3. Зээлийн хүү                                                Жилийн 3 хувь
  4. Эргэн төлөлт                                             Сар эсхүл улирал бүр тэнцүү   хэмжээтэй                                    байна.
  5. Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэл сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно.

                                                   Бүрдүүлэх материал:

Иргэн  дараах баримтыг бүрдүүлнэ.

  1. Зээлдэгчийн анкет
  2. Зээл олгохыг хүссэн өргөдөл /Овог нэр, он сар өдөр, гар утасны дугаар, харьяа баг, гол утга санаа/
  3. Оршин суугаа газрын тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia-гаас авч болно/ Хэрэв зээлийн үлдэгдэлтэй бол зээлийг гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар
  6. Төсөл /хэрэгжих үндэслэлтэй, эдийн засгийн тооцоололтой/
  7. Барьцаа хөрөнгийн гэрчилгээний эх хувь
  8. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  9. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт

 

Хоршоо, ААНБ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Зээл хүссэн өргөдөл
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн хуулбар
  3. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа
  4. Барьцаалах эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
  5. Төсөл /хэрэгжих үндэслэлтэй, эдийн засгийн тооцоололтой/
  6. ААН, хоршооны сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан
  7. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт
  8. ЖДҮ эрхлэгчээр бүртгүүлсэн тодорхойлолт
  9. Нийгмийн даатгалд өр төлбөргүй тодорхойлолт
  10. Багийн Засаг даргын тодорхойлолт

Жич: Төсөл болон түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч бүрэн хариуцна.

Төслийн материалыг цаасан хэлбэрээр Засаг даргын тамгын газрын Хүнс, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Даваажаргалд хүлээлгэн өгнө.

 

Холбогдох мэдээллийг 96586888 утсаар лавлана уу

 

 

 

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН  ТАЙЛАН

        Тус сангаас энэ онд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  “Молом тайлаг хайрхан хоршоо”-нд 20.0 сая төгрөг, мөн 1 иргэнд 15.0 сая, авто засварын газраа өргөтгөх 1 иргэнд 20.0 сая, оёдол эсгүүр хийх 1 иргэнд 10.0 сая, Бог малын арьс нэхий илдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1 иргэнд 15.0 сая, Ширмэл ширдэг ширэх чиглэлээр 1 иргэнд 5.0 сая, Монгол гэрийн оосор бүч томох ажил эрхлэхэд              1 иргэнд 5.0 сая төгрөгийн бүгд 90.0 сая төгрөгийн зээлийг олгосон. Үндсэн зээлийн эргэн төлөлт 14 иргэний 44,888.3 мянган төгрөг, хүүгийн орлого         2,562.6 мянган төгрөг, алданги 79.4 мянга нийт 47,530.3 мянган төгрөгийг төлүүлсэн.

Зээлдэгч зээлийг зорулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, хугацаа хэтэрсэн зээл төлүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран Санхүүгийн албаны дарга хяналт шалгалтыг 1 удаа хийж, хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын зээлийг төлүүлэх, төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй  эсэхэд хяналт тавьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн зарж борлуулахыг сумын удирдлагууд болон хариуцсан мэргэжилтэнд  иргэдийн саналыг танилцуулсан.  Мөн сан хариуцсан мэргэжилтэн хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай уулзаж зээл төлүүлэх, албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан. Хоршоо хөгжүүлэх сангийн 23 зээлдэгчийн үндсэн зээлийн авлага 164,096.9мянган төгрөг, хүүгийн авлага 7,026.6 мянган төгрөг  нийт зээлийн авлага 171,123.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс:

  • Хэвийн зээлийн үлдэгдэл 17 зээлдэгчийн  122,279.5 мянган төгрөг
  • Явцын хугацаа хэтрэлтэй 4 иргэний 9,910.1 мянган төгрөг, хүүгийн 749.5 мян.төг бүгд 10,659.6 мянган төгрөг
  • Зээлийн гэрээний хугацаа дууссан 7 иргэний  үндсэн зээлийн 31,906.7 мянган төгрөг, хүүгийн 2,153.4 мянган төгрөг, алданги 4,124.3 мянган төгрөг  бүгд 38,184.4 мянган төгрөгийн авлагатай.

         Зээлийн гэрээний хугацаа дууссан болон явцын хугацаа хэтрэлтийн бүгд 48,844.0 мянган төгрөгийн  үлдэгдэлтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон явцын хугацаа хэтрэлттэй 11 иргэний мэдээллийг “Монгол банк”-ны мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулсан. Нэг иргэнийг Улаанбаатар хотын шүүхэд шилжүүлсэн. Нийт хугацаа хэтрэлтийн хувь 28.5 хувьтай байна.     

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА.

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд төслийн материалыг цаасан хэлбэрээр Засаг даргын Тамгын газрын Хүнс, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чулуунцэцэгт хүлээлгэн өгнө үү.