ИТХурал
ГУЧИН УС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-нь хөгжлийнхөө явцад монгол оронд өрнөсөн түүхэн хувьсгалуудын үе шат бүрт өөр өөр нэртэй иргэдийн тодорхой хэсгийг төлөөлөн 18 насанд хүрсэн нийт иргэдээс сонгогддог төлөөллийн байгууллага байсаар ирсэн.
1924 оноос Хурал, 1940 оноос Хөдөлмөрчин депутатуудын хурал , 1960 оноос Ардын депутатуудын хурал, 1992 оноос Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж нэрлэгдэх болсон байна.
БНМАУ-ын IXих хурлын шийдвэр сонгуулийн шинэ системийн үндсэн дээр тус суманд 1951 онд АИХ-ын, 1952 онд орон нутгийн /аймаг, сум, багийн/ хурлын сонгууль явагдаж нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн тэргүүний хүмүүсийн төлөө сонгогчдын 99.96 хувь нь саналаа өгч АИХ-ын депутатаар Дашдоржийн Дамдин /аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга/ болон аймаг, сум, багийн ардын хурлын депутатуудыг сонгожээ.
Гучин ус сумын уугуул иргэдээс АИХ-уудад депутатаар :
Гясрангийн Шар АИХ-ын анхдугаар хурлын депутат 1951-1954 он /барилгачин ударник, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт /
Дамбын Шарав 1954-1957он АҮ-ын комбинатын ажилчин хөдөлмөрийн баатар , Шадавын Цагаандорж 2 удаа, Лодовын Цэрэндулам 1964-1968 он , Банзарын Нэргүй 1990-1992 онд Хэнтий аймгаас сонгогдсон байна.
АИХ 12 удаагийн сонгуульд Гучин ус сумын иргэдийг төлөөлөн депутатаар:
Дашдоржийн Дамдин ХЗЭ хорооны нарийн бичгийн дарга 1951-1954 онд
Жимээгийн Гончигдорж 1954-1957он , Нацагийн Дамдинпүрэв 1957-1960он
Дүйчирын Тогоохүү 1960-1964 он, Д.Цэрэнсоном 1964-1968 он Доржийн Янжинлхам 1968-1972 он, Түнжидийн Үргэнханд 1972-1976 он, Зүмбээгийн Аюуш 1976-1980он, Д.Намнандорж 1980-1984 он ,Д.Моломжамц 1984-1988 он , Б.Насанжаргал 1988-1990 он,Сосорын Пүрэв 1990-1992 Алдар нэгдлийн нягтлан, нар сонгогдон ажиллаж байжээ.
Нийгэм шинэ тогтолцоонд шилжих өөрчлөлт шинэчлэлийн үе болох 1991 онд АХ-ын депутатуудыг сонгох 16 дах удаагийн сонгуулиар сонгогдсон сумын Ардын хурлын депутатууд: С.Уртнасан, Ё.Заамай , С.Самдан, Г.Нямбаатар, Ю.Пүрэвдагва, Ц.Мөнхтуяа, Ч.Доржхандмаа Ч.Чойвал, .Банзрагч, А.Олонмөнх, Б.Готов, Д.Ёндонбал, Д.Гомбосүрэн, Л.Батсүрэн, Т.Чулуунхүү, Х.Дашдондов,Ч.Пүрэвням, Т.Гончигдорж , Ш.Тогоо, Д.Хасочир, С.Пүрэв,Д.Халимаг, Ю.Сэдэдзолмоо, П.Нанжиндорж, С.Долгорсүрэн нар байв. Сумын Ардын хурлын депутатууд нь чуулганаараа захиргааны даргыг, АХ –ын тэргүүлэгчдийг сонгодог, сумын нийгэм эдийн засгийн бодлогын баримт бичгүүдийг батлан гаргадаг байсан байна. Энэ үед сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны даргад хяналтын ажлыг хариуцуулж сумын Ардын Хурлын 1991.1.28 –ны тогтоолоор, 1990 оны 11 сарын 1-ны өдрөөр тасалбар сумын Ардын хянан шалгах хороог татан буулгажээ.
1992 оны сүүлч гэхэд дотоод гадаадын олон хүчин зүйлээс шалтгаалсан нийгэм эдийн засгийн хямрал улс орныг хамарсан үед орон нутгийн төрийн байгууллагууд шинэ зохион байгуулалт хийх шаардлага гарч , үндсэн хуульд “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ “гэж заасны дагуу Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын тогтолцоо өөрчлөгдөн аймаг сумын ИТХ-д төлөөлөгч сонгох болов. Энэ шинэ тогтолцоогоор нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж хэрэгжүүлэх эхлэл байв. Чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй , түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай /ЗДТГ/ сумын нийгэм эдийн засгийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд шийдвэрлэх чадварыг эзэмших явдал байлаа. 1992 онд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг багийн хурлаас баг бүрээс 5 төлөөлөгч нийт 25 төлөөлөгчтэй сонгон 1992 оны 9 сарын 16-нд сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдаж ИТХ-ын орон тооны бус даргаар Ж.Шоовдор, нарийн бичгийн даргаар Сүхийн Пүрэв, тэргүүлэгчидэд Ц.Хишигсүрэн, Ё.Заамай, Т.Цэнд нарыг , мөн Аймгийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр Ж.Шоовдор, Сосорын Пүрэв, Т.Гончигдорж нарыг тус тус сонгож , сумын анхны засаг даргад Т.Гончигдоржийн нэрийг дэвшүүлж байжээ.
1995 оны 4 сарын 22 нд сумын ээлжит бус хуралдааны 02 дугаар тогтоолоор багш Ж.Энхтуяаг ИТХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр,1995 оны 11 сарын 15 нд хурлын даргаар баталж, хурлын нарийн бичгийн даргаар Д.Гомбожавыг,1996 оноос ИТХ-ын орон тооны анхны даргаар В.Баттулгыг сонгожээ.
1992 оноос хойш ажиллаж байгаа нутгийн удирдлагууд
ОГНОО |
Аймгийн хурлын төлөөлөгч |
Хурлын дарга |
Нарийн бичгийн дарга |
Нам эвсэл МАН АН |
|
|
1992 -1995он 1995-1996 он |
Ц.Хишигсүрэн |
Ж.Шоовдор Ж.Энхтуяа |
Д.Гомбожав |
10 |
10 |
|
1996-2000 он |
Ц.Хишигсүрэн |
В.Баттулга |
Д.Гомбожав |
9 |
11 |
|
2000-2004 он |
Ц.Хишигсүрэн |
С.Даваа |
Г.Ундрахбаяр |
8 |
12 |
|
2004-2008 он |
Р.Өлзийжаргал |
Ц.Орхонтуул |
Д.Алтантуяа |
8 |
12 |
|
2008.-2012он |
Р.Өлзийжаргал |
Г.Ундрахбаяр |
Т.Нэргүй /орон тооны анхны / |
15 |
6 |
|
2012-2016 он |
Р.Намгилрагчаа |
Г.Ундрахбаяр |
Т.Нэргүй |
12 |
9 |
|
2012 онд жагсаалтаар |
Р.Өлзийжаргал Ц.Хишигсүрэн |
|
|
|
|
|
1992 онд сумын хуралд БИНХ-аас төлөөлөгчөөр сонгогдсон 25 төлөөлөгчтэй
1996 онд нэр дэвшиж сонгогдсон-10, намын жагсаалтаар10, нийт 20 төлөөлөгч
2000 - 2008 онуудад нэр дэвшиж сонгогдсон 21 төлөөлөгч, 2012 онд нэр дэвшиж сонгогдсон-14, намын жагсаалтаар7 , нийт 21 төлөөлөгч нар сонгогдов.
1992-2012 онд Аймаг , сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч сонгох 6 удаагийн сонгуульд: Ц.Хишигсүрэн аймгийн хуралд 3,сумын хуралд 3 удаа Р.Өлзийжаргал аймгийн ИТХ-д 3, сумын хуралд 2 удаа, Р.Намгилрагчаа аймгийн хуралд 1 удаа тус тус төлөөлөгчөөр сонгогджээ
Сумын ИТ –ын Хуралд Төлөөлөгчдөөр сонгогдон ажиллаж байгаа болон сонгогдож байсан хүмүүс
1992 оны төлөөлөгчид |
1996 оны төлөөлөгчид |
2000 оны төлөөлөгчид |
2004 оны төлөөлөгчид |
2008 оны төлөөлөгчид |
2012 оны төлөөлөг чид |
С.Уртнасан |
Д.Гомбожав |
Р.Өлзийжаргал |
Р.Өлзийжаргал |
Намгилрагчаа |
Ундрахбаяр |
Ё.Заамай |
С.Пүрэв |
Намгилрагчаа |
Т.Сээсрэгдорж |
Б.Батбаатар |
Цэрэнтогмид |
П.Раднаабазар |
Ж.Цэнд |
Г.Ундрахбаяр |
Д.Алтантуяа |
Б.пүрэвдорж |
Б.Батбаатар |
П.Нанжиндорж |
Д.Хасочир |
С.Пүрэв |
С.Пүрэв |
Ж.Цэнд |
Б.пүрэвдорж |
Д.Янжиндулам |
Рэнчиндорж |
П.Баатар |
Г.Нямбаатар |
Ц.Батдорж |
Ц.Батдорж |
С.Пүрэв |
Ш.Адьяа |
П.Даваадулам |
З.Мөнхбат |
С.Даваа |
Ч.Дулмаа |
О.Хасмятав |
Д.Халимаг |
Ц.Цагаандарь |
П.Даваадулам |
Д.Баярсайхан |
Баярсайхан |
Ц.Балжинням |
Р.Мөнхжаргал |
П.Барцадгүй |
Д.Лхамянжин |
Цэрэнтогмид |
Балжинням |
Р.Баасанжав |
П.даваадулам |
Д.Лхамянжин |
Ц.Хишигсүрэн |
Б.Балжинням |
Лхамянжин |
С.Баяротгон |
Сээсрэгдорж |
В.Баттулга |
Ш.Насантогтох |
Рагчаасүрэн |
М.Батбаяр |
Ш.Гандолгор |
Ц.Балжинням |
Ц.Хишигсүрэн |
Р.Дашравдан |
Ундрахбаяр |
Л.Ганбат |
П.Даваадулам |
Ц.Хишигсүрэн |
Г.Сүхбаатар |
П.Баасанжав |
Ж.Энхтуяа |
С.Бямбадолгор |
Д.Банзрагч |
В.Баттулга |
Ц.Гандолгор |
С.Даваа |
П.Адьяасүрэн |
Өлзийорших |
Б.Готов |
Г.Баттогтох |
Г.Байгальмаа |
Ч.гурванбаяр |
Д.Лхамянжин |
О.Ганхуяг |
Б.Бямбаа |
М.Баттулга |
С.Даваа |
П.Адьяасүрэн |
М.Батбаяр |
Ц.Мөнхтуяа |
Ж.Цэнд |
Ц.Сэрээтэр |
П.Адьяасүрэн |
Цэрэнбанзрагч |
Б.Оюунчимэг |
С.Даваа |
Ш.Адьяа |
Эрдэнэбаатар |
О.Сүхбаатар |
Ж.Наранцэцэг |
М.Одсүрэн |
Пүрэвсүрэн |
С.Лхасүрэн |
|
М.Цэрэнбанзрагч |
М.Бямбаа |
Н.Тунгалаг |
Адьяасүрэн |
П.Адьяасүрэн |
Т.Равжих |
М.Баттулга |
Ц.Орхонтуул |
Ч.Дулмаа |
Цэвээнравдан |
Л.Очир |
С.Даваа |
М.Лхагватогтох |
Д.Одончимэг |
М.Бямбаа |
Гүмэнгарам |
Ж.Шоовдор |
С.Уртнасан |
|
|
|
|
С.Пүрэв |
|
||||
М.Баттулга |
|
||||
Ц.Хишигсүрэн |
|
||||
Ж.Энхтуяа |
|
1992 оноос Монгол Улсын зсага захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдийг багийн хурлаас томилдог болсон . 1992 онд 1-р багийн БИНХ-ын дарга Ё.Заамай, Багийн засаг дарга Т.Сээсрэгдорж
2-р багийн хурлын дарга О.Хасмятав, Багийн засаг дарга Ё.Довчинсүрэн
3-р багийн хурлын дарга П.Даваадулам, Багийн засаг дарга О.Цэгмид,
1993 онд Ш.Гандолгор 4-р багийн хурлын дарга Ж.Цэнд Багийн засаг дарга Ш.Адьяа ,5- р багийн хурлын дарга С.Пүрэв ,Багийн засаг дарга С.Чулуунбат нарыг сонгов.
1996 -2016 онд 1-р багт БИНХ-дарга С.Уртнасан , Г.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, засаг даргаар Т.Сээсрэгдорж,Р.Намгилрагчаа, Б.Батбаатар, 2-р багт БИНХ-ын даргаар С.Пүрэв, Т.Цэнд, Д.Баярсайхан, О.Алтанод, багийн даргаар Ц.Балжинням, Ц.Батдорж, М.Доржгаваа, 3-р багт хурлын дарга П.Даваадулам, Г. Чулуунтулга, Д.Алтантуяа, А.Баярмөнх, засаг даргаар Г.Чулуунбаатар, П.Даваадулам , Ш.Цэрэнтогмид, 4-р багт хурлын даргаар: Д.Гомбожав, М.Баттулга, Х.Энхтайван, засаг даргаар М.Баттулга, Л.Ганбат ,П.Адьяасүрэн, А.Цэндмаа, Б.Оюунчимэг, Ц.Батдорж, 1996-2000 онд Хазаарын багийн хурлын дарга Ж.Цэнд, засаг дарга П.Адьяасүрэн нар сонгогдож байжээ.
Сумын ИТХ-нь тухайн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дагаж мөрдөх дүрэм, журам, хөтөлбөр төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллах үүрэгтэй төлөөллийн байгууллагынхаа хувьд хурлын бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэлүүд, засаг даргын мөрийн хөтөлбөр бусад баримт бичгүүд баталж хянаж дүгнэж ирсэн ба, 2009 онд сумын хөгжлийн төлөвлөгөөг 2010-2020 он хүртэл анх удаа 10 жилээр төлөвлөн хэрэгжүүлэн эхэлж, 2008-2014 онуудад сумын логог 3 удаа шинэчлэн сумын тугтай болсон , ИТХ-ын нэрэмжит шагнал бий болгон жил бүр 2-3 байгууллага хүнд олгож хэвшсэн , 2010 онд Сумын төвд нийтээр дагаж мөрдөх журам, 2013 онд “ СУМЫН ДҮРЭМ “ баталсан , сумын 90 жилийн ойг тохиолдуулан сумын хүндэт тэмдэг, ойн медалиудыг бий болгон загвар , шагналын журмыг батлах зэрэг олон чухал үйл явдлууд өрнөсөн онцлогтой он жилүүд байлаа. Гучин Ус сумын ИТХ нь хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр сүүлийн жилүүдэд эхний байруудад шалгарсан амжилттай байгаа нь үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид ,дарга удирдлагуудын санаачилгатай ажиллаж байсантай холбоотой.
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тэдний саналыг бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэх ажлыг хэвшүүлэх , иргэдийн дунд хэлэцүүлэг зохион байгуулах, төрийн үйлчилгээг иргэдээр үнэлүүлэхэд тус дөхөм болгох зорилгоор 2013онд ИТХ-ын харьяанд ИРГЭНИЙ ТАНХИМ байгуулан ажиллуулж байна.