ТАЙЛАН
https://cdn.greensoft.mn/uploads/users/2022 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайлан
https:/эндээс татаж харна уу/ ОНХС-ийн 2021 оны ажлын тайлан (зурагтай)
https:/эндээс татаж харна уу./2020 онд ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайлан
https:/эндээс татаж харна уу./ОНХСангийн 2020 оны санхүүгийн тайлан
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТАЙЛАН
2023.01.06 Гучин-Ус сум
Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн орлого “Тогтвортой амьжиргаа-3” төслийн урамшуулал 40,447.8 мянган төгрөг, ОНХС-ийн орлогын шилжүүлгээр 114,996.9 мянган төгрөг, малын тоо толгойн албан татвараас 61,835.7 мянган төгрөг, урд оны үлдэгдлээс 22,116.7 мянган төгрөг буюу бүгд 239,397.1 мянган төгрөгийн орлого бүрдсэн. Төрийн сангийн харилцах дансны үлдэгдэл 26,080.8 мянган төгрөгтэй. Уг санхүүжилтийн орлогоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Нээлттэй тендер шалгаруулалтаар сумын төвийн хорооллын дулааны шугамын өргөтгөл хийх 220,000,000 төгрөгийн тендерийг зарлаж, тендерт “Ундрах байгууламж”ХХК болон “Илч кассандра”ХХК-иуд үнийн санал ирүүлж, шаардлага хангасан тендерээр “Илч кассандра”ХХК 213,915,579 төгрөгөөр 810м дулааны шугамын ажлын тендерт шалгарч, ажлын гүйцэтгэл 80 хувьтай, төсвийн гүйцэтгэл 103,898.3 мянган төгрөг гарсан.
Шууд худалдан авалтаар Малын тэжээлийн ургамал тариалахад 2500.0 мян.төг, сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 48,500.0 мян.төг, ногоон байгууламж нэмэгдүүлэх мод худалдан авахад 20.0 сая төгрөг, хоёр худгийн цооног гаргахад 14.0 сая төгрөг, хоёдогч түүхий эдийн үйлдвэрлэл бий болгох төхөөрөмж худалдан авахад 10.0 сая төгрөг, “Монголын хоолой”-н тэмээг омог болгон батлуулах зардалд 3,993.8 мян.төг, ногоон байгууламж нэмэгдүүлэх зардалд 10,424.2 мян.төг буюу нийт 213,316.3 мянган төгрөгийн зардал гарсан.
Хэмнэлт гарсан ажлууд: Ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилтот жилийн зардлаас 3,147.8 мян.төг, “Монголын хоолой”-н тэмээг омог болгон батлуулах зардал 1,006.2 мян.төг, малын тэжээлийн ургамал тариалах зардал 372.5 мян.төг, сумын төвд дулааны шугамын өргөтгөл хийх тендер 6,084.4 мян.төгрөг нийт 10,610.9 мянган төгрөгийн хэмнэлттэй.
Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээг 6 бүлгийн 35 үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд жил бүр улс, аймгийн дундаас дээгүүр шалгагдсан. Оноо алдсан үзүүлэлтүүддээ ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байна.
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТАЙЛАН
Тус сангаас энэ онд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Молом тайлаг хайрхан хоршоо”-нд 20.0 сая төгрөг, мөн 1 иргэнд 15.0 сая, авто засварын газраа өргөтгөх 1 иргэнд 20.0 сая, оёдол эсгүүр хийх 1 иргэнд 10.0 сая, Бог малын арьс нэхий илдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1 иргэнд 15.0 сая, Ширмэл ширдэг ширэх чиглэлээр 1 иргэнд 5.0 сая, Монгол гэрийн оосор бүч томох ажил эрхлэхэд 1 иргэнд 5.0 сая төгрөгийн бүгд 90.0 сая төгрөгийн зээлийг олгосон. Үндсэн зээлийн эргэн төлөлт 14 иргэний 44,888.3 мянган төгрөг, хүүгийн орлого 2,562.6 мянган төгрөг, алданги 79.4 мянга нийт 47,530.3 мянган төгрөгийг төлүүлсэн.
Зээлдэгч зээлийг зорулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, хугацаа хэтэрсэн зээл төлүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран Санхүүгийн албаны дарга хяналт шалгалтыг 1 удаа хийж, хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын зээлийг төлүүлэх, төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн зарж борлуулахыг сумын удирдлагууд болон хариуцсан мэргэжилтэнд иргэдийн саналыг танилцуулсан. Мөн сан хариуцсан мэргэжилтэн хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай уулзаж зээл төлүүлэх, албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан. Хоршоо хөгжүүлэх сангийн 23 зээлдэгчийн үндсэн зээлийн авлага 164,096.9мянган төгрөг, хүүгийн авлага 7,026.6 мянган төгрөг нийт зээлийн авлага 171,123.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс:
- Хэвийн зээлийн үлдэгдэл 17 зээлдэгчийн 122,279.5 мянган төгрөг
- Явцын хугацаа хэтрэлтэй 4 иргэний 9,910.1 мянган төгрөг, хүүгийн 749.5 мян.төг бүгд 10,659.6 мянган төгрөг
- Зээлийн гэрээний хугацаа дууссан 7 иргэний үндсэн зээлийн 31,906.7 мянган төгрөг, хүүгийн 2,153.4 мянган төгрөг, алданги 4,124.3 мянган төгрөг бүгд 38,184.4 мянган төгрөгийн авлагатай.
Зээлийн гэрээний хугацаа дууссан болон явцын хугацаа хэтрэлтийн бүгд 48,844.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон явцын хугацаа хэтрэлттэй 11 иргэний мэдээллийг “Монгол банк”-ны мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулсан. Нэг иргэнийг Улаанбаатар хотын шүүхэд шилжүүлсэн. Нийт хугацаа хэтрэлтийн хувь 28.5 хувьтай байна.
2019 ОНЫ ТАЙЛАН
2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийж, “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс дэмжлэгээр 25094.0 мянган төгрөг, урамшууллаар 17673.3 мянган төгрөгний санхүүжилтийг тус тус авсан. Итгэлцүүр хуваарилалтаар 56990.6 мянган төгрөг, урд оны үлдэгдэл санхүүжилт 20973.3 мянган төгрөг буюу нийт 120731.2 мянган төгрөг батлагдсан. Энэ онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд Дулааны болон цэвэр усны шугамын ажил 44352,1 мян.төгрөгөөр 230м газар дулааны шугамыг "Юу Зэт Эрдэнэ"ХХК тавьсан. Сумын төвийн Аргуут, Бургас хороололд 5ш гэрэлт цамхагийг 20,0 сая төгрөгөөр "Эс Жи Эм"ХХК суурилуулсан. Аргалант, Хөөвөр багуудад 23,2 сая төгрөгөөр хүний гар ажиллагааг хөнгөвчилсөн Мал угаалгын ванныг "Смарт Зоос"ХХК барьсан. Мөн худаг засварын ажлын материалыг 9,5 сая төгрөг "Гучингийн хөсөг"ХХК, бэлчээр хашаалах торыг 8,0 сая төгрөгөөр "Эм Жи Эм"ХХК, 3,0 сая төгрөгөөр, малын тэжээлийг иргэн Баттулгатай гэрээ хийж татсан. “Монголын хоолой”-н тэмээний биологи, ашиг шимийн судалгааны арга зүйг батлуулан 1,5 сая төгрөгийн зардал гарсан. Төвлөрсөн халаалтын зураг төсвийн зардлыг "Апаман" ХХК-аар 1,0 сая төгрөг, мал угаалгын ванн барих, гэрэлтүүлгийн зураг төсвийн зардлыг 250,0 мянган төгрөгөөр иргэн Ч.Лхагваар тус тус хийлгэсэн.
2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлын тайлан