“БОДЛОГЫН ИННОВАЦИ-2020” ТӨСЛИЙН  ТАЛААРХ  МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж буй “Бодлогын    инноваци-2020” төслийн сонгон шалгаруулалтын хүрээнд манай байгууллагын “Шилдэг төлөвлөлт” баг нь “Малчдыг сайн дурын нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх” сэдэвт төслийг бичиж оролцсон.

            Тус сумын малчдын сайн дурын нийгмийн даатгалд хамрагдалт аймгийн хэмжээнд доогуур түвшинд, малчдын  хууль, журмын талаарх мэдээлэл дутмаг, малчдад төрийн үйлчилгээг хүргэх эдийн засгийн нөхцөл бололцоо тааруу зэрэг шалтгааны улмаас төсөл бичих болсон.

            Бодлогын шинэлэг арга хэрэгслийг туршин нэвтрүүлэх зорилгоор бичигдсэн дээрх төсөл маань 55 төслөөс асуудлын тулгамдсан болон асуудлаа судалсан байдал, санал болгосон арга зүйг хэрхэн ашиглах төлөвлөгөөтэй, шийдэл нь хэнд зориулагдсан нь тодорхой, байгууллагын чиг үүрэг болон “Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжсэн зэргийг тусгаснаараа манай багийн төсөл нь сонгогдсон байсан.

            Уг төсөл нь “Малчдын ирээдүйн амьдралын баталгааг хангах нь” зорилтын хүрээнд “Зан үйлд нь нөлөөлөх чадвар” аргаар сумын нийт 534 малчныг сонгон төслийн шаардлагын дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөг 24 хэрэгжүүлэх арга хэмжээтэй боловсруулан одоогийн байдлаар 20 ажил буюу 83,3 хувийн хэрэгжилтэй байна.

            Энэ хугацаанд нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт, мэдээлэл хариуцсан ажилтнаас сургалт авч багийн гишүүдийг мэдээ мэдээллээр хангаж чадавхжуулсан.

            Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болон төлдөггүй 53 малчнаас асуумж судалгаа авч нэгтгэн дүгнэлт гаргаж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй            440 малчнаас санамсаргүй түүврийн аргаар 115 малчныг сонгон, түүнээсээ дахин дээрх аргаар зан үйлд нь нөлөөлөх 58 малчныг сонгосон.

            Зан үйлд нь нөлөөлөх 58 малчныг “Хялбар байлгах” стратегид 14, ”Анхаарал татахуйц байлга” стратегид 14, ”Нийтлэг байх сонирхлыг ашигла” стратегид 15, “Зөв цагт хэрэгжүүл” стратегид 15 малчныг сонгож үүнээс 43 малчинтай уулзан зан үйлд нь нөлөөлсөн.

            Үүний үр дүнд эхний 4 сард нийгмийн даатгалын сайн дурын даатгалд               94 малчин хамрагдаж байсан бол одоогийн байдлаар 74 малчин шинээр гэрээ байгуулсан нь хамрагдалтын хувь 78,7 хувиар нэмэгдээд байна.

            Төслийн явцаас харахад малчдад мэдээллийг биечлэн  хүргэж хүн тус бүртэй ярилцлага хийж, өөрсдийнх нь бодит нөхцөлд тулгуурлан эдийн засгийн тооцоо судалгаа хийж өгөх нь илүү үр дүнтэй байсан. Мөн бидний нөлөөлсөн малчдаас дам мэдээлэл авсан малчид олноор ирж мэдээ мэдээллийг авч байна.       

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУЧИН-УС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

“ШИЛДЭГ ТӨЛӨВЛӨЛТ” ТӨСЛИЙН БАГ