ЗОРИЛТОТ ЖИЛИЙН АЖЛЫН ТУХАЙ

Зорилтот жилийн нээлтийг 4 дүгээр сарын 12-нд зохион байгуулж, нийт 115 төрийн албан хаагч, иргэд хамрагдсан. Мөн энэ үеэр нийлэг хальсан уутнаас татгалзахыг уриалж, 90,0 мянган төгрөгний материал авч Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид даавуун тор хийж 110 иргэнд тараасан. Зорилтот жилийн сурталчилгааны 40ш зурагт хуудсыг гэрэлтүүлгийн шон дээр байршуулсан.

Бүх нийтээр мод тарих тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ойн тухай хуулийн 31.1 дэх заалтын дагуу  бүх нийтээр мод тарих өдрийг 2019 оны 05 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд зохион байгуулж Арвайхээр хотод 05 дугаар сарын -ны өдрүүдээр мод үржүүлгийн ажил эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаанд оролцон “Өгөөмөр шунхлай”ХХК-аас 700ш хайлаас, 70ш улиас, 15ш монос, 15ш тэхийн шээгний суулгацыг нийтийн эзэмшлийн зам талбайд болон байгууллагуудын хашаанд тарьсан.

 Үүнээс ЗДТГ-ын үүдний цэцэрлэгт хүрээлэнд 150 хайлаас, арслан Цоодолын нэрэмжит  цэцэрлэгт хүрээлэнд 40 улиас, 400 хайлаас, нийтийн эзэмшлийн зам  талбайд 30 улиас, 100 хайлаас, Ахмадын өргөөний хашаанд 50 хайлаас, Цэцэрлэгийн хашаанд 15 монос, 15 тэхийн шээг тариалсан. Мөн иргэний хандиваар 100 хайлаасыг Гандангийн хашаанд, газрын тосны хайгуулын талбайд 5 нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж байгаа “Эко менирал”  ХХК нь 200 хайлаасны  суулгац хандивласныг чацарганы талбайд 100ш, Цоодолын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, ЗДТГ-ын үүдний цэцэрлэгт хүрээлэнгийн азарганы хөшөө, ЭМТ-ийн үүдний хэсэг, ­­ЕБСургуулийн үүдний хэсэгт цэцгийн мандал  тарьсан.

Цэцэрлэг нь “Үндэсний өв соёлыг дэмжигч Цэдэндорж сан”-аас 140.0 мянган төгрөгийн үнэ бүхий 5кг зүлэгний үр хандивласныг байгууллагын эзэмшил газарт, цэцгийн мандалд 4 төрлийн цэцэг тарьж арчилж байна. Мөн сургалтын орчин, хүүхдийн тоглох орчин нөхцлийг сайжруулахад зориулан иргэн Б.Балжинням, мөн тус сумын ЕБСургуулийг 1989 онд төгссөн хэсэг төгсөгчдөөс тус бүр 500.0 мянган төгрөг, иргэн Б.Мягмарбат 150.0, Д.Батжаргал 100.0, Д.Ганбат 100.0 мянган төгрөгийн хандив өгснийг байгууллагын гадна тоглоомын талбайг тохижуулахаар төлөвлөөд байна.

Зорилтот жилийн ажлын хүрээнд нэг иргэнийг УБ хотод “Ногоон Ази сүлжээ" ТББ-аас хийсэн  "Ногоон байгууламж"-ийн арчилгаа усалгааны чиглэлээр хийсэн сургалтад хамруулан хог тээвэр, ногоон байгууламжийн арчилгаа усалгаа, тордолт хариуцсан гэрээт ажилтантай болсон.

Сумын хэмжээний нийтийн их цэвэрлэгээг 5 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж 12тн хогийг хогийн нэгдсэн цэгт төвлөрүүлсэн. Байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газраасаа гадагш 50 метрт их цэвэрлэгээг хийж, цэвэрлэгээнд нийт төрийн албан хаагчид, ЕБСургуулийн ахлах ангийн 171 сурагч, 82 иргэн  хамрагдсан.

             

             

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ М.ДОЛГОРСҮРЭН