Сумын "Монголын хоолойн хүрэн" тэмээний биологи, ашиг шимийн үзүүлэлт" сэдэвт судалгааны ажлын арга зүйг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн их эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлууллаа.
Сумын "Монголын хоолойн хүрэн" тэмээний судалгааны арга зүйг МААЭШХ-гийн Их эрдмийн зөвлөлийн хуралд танилцуулахад аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир, МААХэлтсийн дарга Б.Цэнгэл, Гучин Ус сумын Засаг дарга Р.Намгилрагчаа, сумын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл, бэлчээр, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяа Нарийнтээл сумын мэргэжилтэн Ж.Энхтуяа нар оролцов.
Эрдмийн зөвлөлийн хуралд Эрдмийн зөвлөлийн дарга Т.Батсүх Доктор , Эрдмийн зөвлөлийн орлогч дарга Б.Бейсен Доктор, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, Доктор, МААС-ын эрхлэгч П.Мягмарсүрэн, Доктор, БТС-ын эрхлэгч Ц.Дэжидмаа, Доктор, Б.Минжигдорж, ШУ-ны Доктор, Зөвлөх, Ш.Батсүх Доктор, Зөвлөх, Д.Болормаа Доктор, Г.Удвал Доктор, Г.Сувдаа Доктор, Д.Бямбасайхан Доктор нар оролцож хэлэлцэн батлав.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, малын үржил, бүртгэл, бэлчээр,
тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяа