ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД, ААН-ҮҮДИЙН ДУНД   “СПОРТЫН  БАГА НААДАМ”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 32 дугаар тогтоол “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн албан хаагчид, ААН-үүдийн ажилтнуудын дунд 2019 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд “СПОРТЫН БАГА НААДАМ”-ыг 5 төрлөөр /сагс, гар бөмбөг, олс таталт, дартс, буухиа гүйлт/ зохион байгуулж, давхардсан тоогоор 220 гаруй тамирчид оролцууллоо.

Дээрх тэмцээнүүдийн нэгдсэн дүнг бага онооны системээр дүгнэн байр эзлүүлэхэд: 1 дүгээр байр Засаг даргын Тамгын газар, 2 дугаар байр Ерөнхий боловсролын сургууль,  3 дугаар байр Цэцэрлэг-“ӨВБаян-Улаан”ХХК, 4, 5  дугаар байруудад  Соёлын төв, Эрүүл мэндийн зэрэг байгууллагууд шалгарлаа.

        

 

СУМЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БАГ