“АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ” УРИАН ДОР НЭГДЛЭЭ”

“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор орон даяар зохион байгуулагдаж буй арга хэмжээнд  Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд нэгдлээ.

2019 оны 4 дүгээр 11-ний өдрийн 12.30-13.00 цагийн хооронд
Гучин-Ус эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтэн, эмнэлгийн ажилчид "Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу" уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, ойролцоо авто замын дагуу осол, гэмтлийн эсрэг уриалга, анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчиллаа.

                   

ЭМТ-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН Ч.ГУРВАНБАЯР