“ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ” УРИАН ДОР  7 ХОНОГИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, хүнс болон хоол үйлдвэрлэгчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн төвөөс удирдамж гарган дараах ажлуудыг зохион байгууллаа.

  1. 4 дүгээр сарын 02-нд Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн нийт 5 тогооч, ЭМТөвийн эмч мэргэжилтэн 6, нийт 11 ажилтанд “Давсны хэрэглээг бууруулах аргууд”, ЭМТөвийн тогооч тухайн өдрийн хоолны менюны дагуу давсгүйхоол /бууз, бантан/ амталгаат сургалтуудыг зохион байгууллаа. Энэ үеэр 2019 оны 10 дугаар сар хүртэл “Давс багатай хоол үйлдвэрлэгч байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарлалаа.
  2. “Давсыг бага хэрэглэе” уриалга, сурталчилгааны материалыг албан байгууллага, ААН-үүдэд тараан, байгууллагуудын мэдээллийн самбарт байршуулсан.  “Давсыг хоолны цэснээс хасья” зөвлөмжийг боловсруулан багийн эмч, гудамж хороолол хариуцсан сувилагч нараар дамжуулан 108 өрхийн 325 хүнд тарааж, сургалт хийсэн.
  3. Давсны зохистой хэрэглээний талаарх 3 төрлийн шторк сурталчилгааг ЭМТөвийн фээсбүүкээр иргэдэд сурталчилсан.

                

ЗОХИОН БАЙГУУЛСАН: НЭМА Ч.ГУРВАНБАЯР