“АРХИГҮЙ – АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ЭССЭ БИЧЛЭГИЙН   УРАЛДААН ЗАРЛАГДАН ДҮНГЭЭ ГАРГАЛАА.

Архины хор хөнөөлийн талаарх хүүхдүүдийн үзэл бодлоо илэрхийлэх, тэдгээрээс гарсан санал санаачлагыг олон нийтэд хүргэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулахад 10-12 ангийн хүүхдүүдийн 23, 6-9 ангийн хүүхдийн 46, нийт 72 эссэ бичлэг ирсэн.

Шалгаруулалт:

  • 10-12 ахлах ангийн ангилалд 1 дүгээр байр 10б ангийн Л.Сайнбаяр, 2 дугаар байр 11а ангийн Б.Лхаадан. 3 дугаар байранд 10а ангийн Э.Лхам
  • 6-9 дүгээр дунд ангийн ангилалд 1 дүгээр байр 9а ангийн С.Авирмэд, 2 дугаар байр 7а ангийн Ч.Саранцацаралт, 3 дугаар байр 9б ангийн М.Бямбажаргал ннар тут тус шалгарч Дурсамж, мөнгөн шагналаар шагнагдсан.

            Хүүхдүүдийн эссэд бичсэн уриалгыг нэгтгэн сумын удирдлагуудад хүргэсэн.

6-12 АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “АРХИГҮЙ-АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” ЭССЭ БИЧЛЭГҮҮДЭЭС ГАРСАН ХҮҮХДҮҮДИЙН САНАЛ, УРИАЛГУУД

 

  1. “Архигүй-Аз жаргалтай гэр бүл” болцгооё?, Архичинтай биш-Архитай тэмцье.
  2. Аз жаргалтай гэр бүлийн төлөө –Архийг хэн ч бүү хэрэглэ
  3. Архигүй нийгэм-Амьд харилцаа- Аз жаргал
  4. Та бүхэн архийг ууж байхад, архи та бүхний амьдралыг бага багаар сорж, дуусгаж байгаа шүү
  5. Архи хүний биед хортой гэдэс, дотрыг чинь түлж нимгэлсээр байгаа гэдгийг санаарай
  6. ААВАА-таны зүрх чинь  хоёр хуваагджээ: Архи 1 тал, нөгөө тал амьдрал болжээ. Та аз жаргал, гэр бүл, үр хүүхдээ мэдрээч. Амьдралд сөгдсөн ч, босож чадна шүү. Архи амьдралыг харгис, хатуу болгож чадаж байна.
  7. Ар гэр, үр хүүхдээ тэжээж буй эмэгтэй архичин нөхрөө архины мөнгө нэхэх вий гэсэн айдас түүний сэтгэлд шингээстэй байдаг. Архи уухгүй аз жаргалтай амьдрал танаас шалтгаална. Амар жимэр, аз жаргалтай амьдарцгаая.
  8. Архинаас болж зам тээврийн осолд орж өвчин эмгэг тусч, зарим хайртай хань, үр хүүхэд, ээж, аав , эмнэлэгт хэвтэхэд эргээд ирэх эгчийгээ алдаж байна.
  9. Аав нь архичин гэж бусдад дооглуулж, шоовдорлогдож байдаг хүүхдүүд бусад айлын архи уудаггүй аавыг атаархлын харцаар харж, миний аав ийм байсан бол гэж боддог. Ганцхан хүүхэд биш дэргэд чинь байгаа хань чинь сүүлдээ тэсгэл алдан салж, хүүхдүүд  хагас өнчин болно. Ийм зүйл болгохгүйн тулд яг одоо архинаас татгалз.
  10. Архи чинь хүнийг буруу зам руу хөтөлж, өөрчилж чаддаг, амьдралыг үгүй болгож чаддаг ийм идээ шүү.
  11. Архи авах мөнгөө хурааж, охиныхоо болон гэр бүлийнхээ аз жаргалд зарцуулаач
  12. Архигүй  зүйл гэж алга бэлгэнд ч архи, баярт ч архи-үгүй бид архигүй орчинд баймаар байна. Аавыгаа би шилтэй архи биш, хөхүүртэй айраг уугаасай гэж бодож байна. Ээжийгээ  би уурлах биш инээхийг хармаар байна. Би архинд дуртай биш ажилд дуртай хүнийг хүсэж байна.
  13. Ааваа та архинаас гарвал ямар байхыг танд төсөөлүүлье. Хүүхдүүд тань инээж, гэргий чниь халуун унд өөдөөс чинь барьж, мишээн зогсох тэр мэдрэмж бий болно. Нүүрэнд нь гал бутарсан, нүд нь хайр гэрэлтсэн таны гэр бүл таныг нэг өдөр архи уухгүй ирэхэд л хэзээч амсаагүй аз жаралыг мэдрэх болно. Тийм учраас Та гэр бүлээ бүрхэг биш өөдрөг амьдрал руу хөтлөхийн тулд яах ёстой  гэдгийг л бодох үлджээ.
  14. Хүмүүсээ архи гэдэг хорт зуршлаас хол бай. Хорвоод үлдэх хүүхэддээ сайхан дурсамж үлдээ. Архигүй Гучин-Усын төлөө хамтдаа зүтгэе.
  15.  Хар усны оронд хар цайгаа ууцгаая?
  16. Архи уухгүй бол ямарч хүний нулимс урсахгүй, агсам тавих хүнгүй, уйтгар гуниг ярихгүй, инээд хөөр бялхсан аз жаргалтай гэр бүл болно.
  17. Архи уугаад юу ч өөрчлөгдөхгүй, архи уугаад нэг сэрэхэд торны цаана ч сууж мэднэ. Архинаас жигшье.
  18. Хэрвээ болдог бол архи зардаг бүх дэлгүүрүүдийн архийг хурааж, архины үйлдвэрийг хааж, согтуу Монголоо саруул Монгол болгохыг хүсэж байна. Даанч бид чадахгүй.
  19. Манай ах, аав бүгд л архи уудаг, би мэдээ орсон цагаасаа эхлэн айдастай амьдарч эхэлсэн. Архинаас болж хүүхэд өнчирч, гэр бүл салж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч байна. Өнөөгийн нийгэмд  архи уудаггүй хүн нэгч байхгүй эр, эм, хүүхэд хөгшидгүй ууж байна. Архи уудаггүй хүмүүсийн царай гоё, сайхан байдаг, архи уусаар байгаад сүүлдээ донтож уухгүй бол болохоо байчихдаг архиа уухаа болиочээ.
  20. Архи уудаг хүмүүс хий зүйл үзэж, сонсдог болдог яагаад гэвэл зүв зүгээр хүн рүү чи тэгсэн, тийм үү гэж дайрдаг. Энэ нь хортой бодисыг ууж хий зүйл харж, сонсож, гэр бүлээ гомдоож зодож нүдэх аюултай. Хүмүүсээ архи биш аз жаргалтай гэр бүлээ сонгоорой.
  21. Архидалтгүй болохын тулд миний бодлоор: архины үнийг нэмэх, архинаас үүсэх өвнүүдийн талаар иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, жолооч нарыг согтуугаар жолоо барьж байна гэдгийг сайн шалгаж байх зэрэг олон аргууд байна.
  22. Зочноо согтууруулах ундаагаар битгий дайлж, архиар шахдаг гаж зуршлаас салцгаая.
  23. Архидан согтуурахтай тэмцэх асуудалтай холбоотой гарсан төрийн хууль, тогтоомж, тушаал шийдвэрийг иргэн, төрийн болон төрийн бус байгууллага хариуцлагатай биелүүлцгээе.
  24. Гэр бүлийн нандин холбоог таслагч архийг хэрэглэхгүй байхыг үр хүүхэддээ зааж зөвлөцгөөе.
  25. Хүүхдүүдийнхээ дэргэд архийг хэрэглэхгүй байж хэвшье яагаад гэвэл миний жижиг дүү аяганд ус хийгээд архи ууж тоглож байна.
  26. Дэлгүүрийн худалдагч нар яагаад архины зөвшөөрлийг авах гээд зүтгээд байна ашиг хонжоо, орлого олох гэж үү. Энэ ашигтай гэж үү, харин ч хамгийн ашиггүй. Яагаад гэвэл таны дэлгүүрээс таны хамаатан садан, найз нөхөд, эрхэм хүмүүс чинь архийг худалдан аван уусаар л....
  27. Гэр бүлд нь архичин хүн байна гэдэг хамгийн муухай. Үр хүүхдүүд тань үнэхээр муугаар нөлөөлдөг гэдгийг мэдэх үү?
  28. Гэр бүл, ойр дотныхон цаашлаад сумаараа архи гэдэг зүйлийн хэрэглээг багасгая, аливаад ухаалгаар хандан, ард иргэдийг архинаас бүр мөсөн холдуулая, аз жаргалтай орчинг бүрдүүлье. Энэ бүхэн биелэлээ  олох болноо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН

 НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН Ч.ГУРВАНБАЯР