“ЦЭЦЭГХЭН-ОХИН НАС” АЯН

“Олон улсын эмэгтэйчүүдийн баяр Март-8”-ыг тохиолдуулан, охидын эрхийг хамгаалах, охидын эрүүл мэнд гоо сайхны болон эрсдлээс өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах чиглэлээр мэдлэг мэдээлэл өгөх, охидод тулгамдаж байгаа асуудлыг илрүүлэх зорилготой “Цэцэгхэн-Охин нас” аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд  “Охидын эрүүл мэнд” гоо сайхны  сургалтыг Нийгмийн ажилтан М.Долгорсүрэн  1-2, 3-5, 6-7, 8-9, 10-11 анги гэсэн ангиллаар охидын нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэлбэрээр бэлтгэн зохион байгууллаа. Сургалтанд хамрагдвал зохих 186 охидоос  хамрагдсан  154 охин хамрагдаж ирцийн хувь 88,5% тай харагдаж, охид өөрсдийн  эрүүл мэнд, гоо сайхан, дотоод гоо сайхан болох харилцаандаа хэрхэн, юунд онцгойлон анхаарах хэрэгцээ шаардлага байгаа талаар мэдлэг олгож,  охидод тулгарч болох эрсдэл түүнээс хэрхэн өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах талаар зөвлөгөө зөвлөмж өглөө.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 15-18 настай охидыг хамруулан ЭМТөвийн эмчтэй хамтран зохион байгуулсан. Үзлэгт хамрагдах         60 охиноос 53 охин хамрагдаж 88,3%-ийн ирцтэй байлаа. Охидын 3,7%-д өвчлөл илрүүлж, дараагийн шатны үзлэг шинжилгээ, эмчилгээнд хамруулсан.  

3 дугаар сарын 7-нд 1-12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл 37 охиныг хамруулан “Охид хэлэлцүүлэг”–ийг Мэдээллийн төвд зохион байгуулж, охидод тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон хэлэлцүүлэг зохион байгуулахад манай охид, хөвгүүдэд тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлэхэд:

  1. Харилцаа /нэр хоч өгөх, бүдүүлэг үг хэллэг их хэрэглэж байна./
  2. Утасны хэрэглээ
  3. Шүдний өвчлөл, нүдний хараа муудах

 “Охидын зөвлөл” байгуулан, “Охидын түүх”ТББ-ын зөвлөмж, удирдамжийг танилцуулан удирдамжийн  дагуу зөвлөлөө байгуулж,  9 охины нэр дэвшигдсэнээс “Охидын зөвлөл”-ийн даргад 9”б” ангийн Ө.Оюунбилэг олонхийн саналаар сонгогдлоо. “Охидын зөвлөл”-ийн тэргүүлэгчдээр 11”а” ангийн Б.Лхааван, 10”а” ангийн Э.Лхам, 9”а” ангийн Б.Цэгмэд, 9”б” ангийн Ө.Оюунбилэг, 8”а” ангийн Ү.Төгөлдөрчимэг, 7”а” ангийн Ч.Саранцацралт нар сонгогдлоо.

         

                                  

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА