Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын тухай зарлал мэдээллийн дохио дамжуулах журам, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөртэй болох тухай 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх 10 алхамын талаар мэдээлэл өгч, гарын авлага бэлтгэн тарааж, дадлага сургалтыг хийсэн.
3 дугаар сарын 21-ний 16 цагт өгсөн зарлан мэдээллийн дохиогоор 106 иргэн, 10 автомашин, 5 мотоцикль бэлэн цугларсан.
Сумын Засаг даргын захирамжаар шинэчлэн байгуулсан онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг иргэдэд танилцуулан зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж бэлэн байдлыг хангуулсан.
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Н.ТУНГАЛАГ