“НЭГ НУТГИЙН УУЛЗАЛТ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

            Батлах хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай 2019 онд хамтран ажиллах гэрээний 2.9 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн цэргийн 0131 дүгээр анги болон хилийн    3, 4, 5, 6, 7 дугаар заставт хугацаат цэргийн алба хааж байгаа цэрэг дайчдад хүндэтгэл үзүүлэх “Нэг нутгийн уулзалт” өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо.

            Энэ арга хэмжээний хүрээнд сум орон нутгийнхаа бүтээн байгуулалт, цаг үеийн ажлын талаар видео танилцуулгыг үзүүлж, сумын Засаг дарга, эцэг, эхчүүдийн мэндчилгээ, захидал, илгээмж зэргийг цэргийн алба хааж буй 7 залууст хүргэсэн. Эдгээр 7 залуу маань цэргийн албаа нэр төртэй сайн хааж байна.

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Н.ТУНГАЛАГ