Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Мартын 8”-ны баярыг тохиолдуулан сумын эрчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн зохион байгууллаа.
Тоглолтын үеэр 10 азтан шалгаруулсан. Мөн сумын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, тэмцээнд 11 баг тамирчид оролцсноос Т.Өлзийсайхан ахлагчтай 2 баг Тэргүүн байр, шилжин явах цом, М.Лхавгадаш ахлагчтай 3 дугаар баг дэд байр, Г.Пүрэвжаргал ахлагчтай 4 дүгээр баг гутгаар байр, Ч.Батнасан ахлагчтай Засаг даргын Тамгын газрын баг тусгай байр тус тус эзэлсэн. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, ивээн тэтгэж оролцсон сумын удирдлагууд, эрчүүд, эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүддээ баярласнаа илэрхийлье.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
А.ДУЛАМСҮРЭН