3 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулсан “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх нь” сургалтад Засаг даргын Тамгын газрын дарга, багийн дөрвөн дарга, 4 дүгээр багийн ИНХурлын дарга, ажлын хэсгийн гишүүд нийт 10 хүн оролцлоо.
Сургалтаар:
- Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх нь
- ОНХСангийн хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх аргачлал
- Багийн Засаг дарга ажлаа төлөвлөх, иргэдийг мэдээллээр хангах
- Багийн иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах, саналыг нэгтгэн урьдчилсан жагсаалт бэлтгэх
- Багийн иргэдийн хурлаар төслийг хэлэлцэн батлах, БИНХурлын хүчин төгөлдөр байдал
- Төслийг ач холбогдлоор нь эрэмбэлэх нь
- Эрэмбэлсэн төслийн жагсаалт бэлдэх
- ИНХурлын шийдвэрийг сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх, иргэдэд мэдээлэх
- ОНХСангийн сайн туршлагын хэлэлцүүлэг
Мөн дээр сургалтын үеэр дадлага ажлыг хийж гүйцэтгэлээ.
АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ С.МӨНХНАСАН