Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Ш.Цагаандоржийн нэрэмжит ЕБС нь энэ 2 дугаар сард Ардын уламжлалаа дээдэлсэн “Удамт монгол хүүхэд” аян зарлан төрөл бүрийн үйл ажиллагаануудыг амжиллтай зохион явууллаа.
ЗОРИЛГО НЬ: “Өв соёлоо тээгч түгээгч” аяны үйл ажиллагааг эрчимжүүлэх, сурагчдад Монгол үндэсний өв соёл, хэл, ёс заншил, уламжлалаа дээдлэн хүндлэх, бахархах, уламжлан хадгалах үзлийг төлөвшүүлэх
ЗОРИЛТ НЬ :
- Өв соёлоо тээгч түгээгч аяны бэлтгэл хангах
- Үндэсний өв соёл уламжлалаас судлан суралцах
- Уламжлалт ёс заншлаа дээдлэн зөв үг хэллэг, эелдэг харьцааг эрхэмлэн харилцах
Тус арга хэмжээнд 1-12 дугаар ангийн нийт сурагчид “Ардын цээрлэх ёс”, “Хүүхэд хүмүүжүүлэх уламжлал”, “Ардын ёс заншил” сургалтуудад хамрагдаж, бага ангийн сурагчдын дунд “Зөв цэвэр алдаагүй сайхан бичгийн үзэсгэлэн” гаргаж, дунд ахлах ангийн сурагчид “Үндэсний монгол бичгээр алдаагүй цэвэр сайхан бичих” үзэсгэлэн гарган мөн дунд, ахлах ангийн сурагчид сугалаагаар үндэстэн ястнуудын онцлог газар нутаг, тархац, хувцас хэрэглэл гэсэн чиглэлээр судалгаа хийж А4 цаасан дээр багтаан мэдээлэл гаргаж тавьсан нь хүүхэд багачууд сурагчдад маш их ач холбогдол өгсөн арга хэмжээ боллоо.
Бага ангиудын хувьд Монгол уламжлалт тоглоом болох “Морь уралдуулах”, “Шагайн наадгай”, “Алаг мэлхий өрөх”, “Монгол ардын хөлөгт тоглоом”, “Монгол ардын оньсон тоглоом” гэсэн тоглоомуудыг тоглоомын онцлог, танилцуулга, тоглох дүрэм журам, арга аргачлал зэргээр судалгаа явуулж мөн үзэсгэлэн гаргалаа.
Тус арга хэмжээнд сургуулийн нийт багш ажилчид сурагчид үндэсний хувцсаараа гоёж, ангийн дарга нарын андгай өргөх ёслол боллоо. Мөн сурагчид үзэсгэлэнд тавьсан тоглоом наадгай болон үндэстэн ястнуудын мэдээллээ сурагчид болон багш ажилчид эцэг эхчүүдэд танилцууллаа
“Зөв цэвэр алдаагүй сайхан бичиг”-ийн үзэсгэлэнд 5-А анги, “Үндэсний монгол бичгээр алдаагүй цэвэр сайхан бичих” үзэсгэлэнд 8-А анги, үндэсний тоглоом наадгайн төрөлд4-Б анги, Үндэстэн ястнуудын мэдээлэл үзэсгэлэнд 12-А анги тус тус тэргүүллээ.
ЕБС-ИЙН ЗАХИРАЛ З.БЯМБАСҮРЭН