“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, Соёлын төв, Шуудан холбоо хамтран “Аавдаа илгээх миний захидал” захидлын уралдаан, “Цэрэг эх орны сэдэвтэй дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, гар бөмбөгийн тэмцээн, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан.
3 дугаар сарын 17-ны өдөр гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, тэмцээнд нийт 6 баг оролцон С.Ёндонжунай ахлагчтай баг тэргүүн, М.Батбаяр ахлагчтай баг дэд, Н.Цэдэндолгор ахлагчтай баг гутгаар, Х.Энхтайван ахлагчтай баг тусгай байрыг тус тус эзэлсэн.
3 дугаар сарын 18-нд эмэгтэйчүүдийн бэлтгэсэн урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн зохион байгуулан эрчүүддээ хүндэтгэл үзүүлж, “Цэрэг эх орны сэдэвтэй дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шалгаруулалтыг явуулж уралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн ажилчин н.Норовсамбуу тэргүүн, 2 дугаар багийн иргэн Д.Түвшинжаргал дэд, Засаг даргын Тамгын газрын татварын байцаагч А.Самбуу гутгаар, 3 дугаар багийн иргэн Ч.Санжидмолом тусгай байрыг тус тус эзэлсэн. Мөн энэ үеэр 15 азтанг тодруулсан.. Энэхүү арга хэмжээнд нийт 952.0 мянган төгрөг зарцуулсан.
Азтан тодруулах сугалааг Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, “ХААН” банк зэрэг байгууллагууд тус бүр 30.0 мянган төгрөгөөр ивээн тэтгэсэн.
Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 92.0 мянган төгрөг, Засаг даргын Тамгын газрын эмэгтэйчүүд 75.0 мянган төгрөг, Ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэйчүүд 180.0 мянган төгрөг, Цэцэрлэгийн эмэгтэйчүүд 65.0 мянган төгрөг, Эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүд 80.0 мянган төгрөг, Соёлын төвийн эмэгтэйчүүд 15.0 мянган төгрөг, ХААН банкны эмэгтэйчүүд 20.0 мянган төгрөг, Төрийн банкны эмэгтэйчүүд 10.0 мянган төгрөг, иргэн Г.Ундрахбаяр 50.0 мянган төгрөг , Д.Одончимэг 20.0 мянган төгрөг, Д.Энхжаргал 10.0 мянган төгрөг, Б.Оюунчимэг 20.0 мянган төгрөг, Х.Оюун-Эрдэнэ 30.0 мянган төгрөг, Д.Пүрэвсүрэн 20.0 мянган төгрөг, Б.Чанцалдиймаа 5.0 мянган төгрөг, Б.Нарангарав 30.0 мянган төгрөг, Д.Нямпүрэв 10.0 мянган төгрөг, П.Мөнхцуурга 20.0 мянган төгрөг, Р.Туул 10.0 мянган төгрөг, С.Бадамсүрэн 10.0 мянган төгрөгөөр тус тус ивээн тэтгэсэн. Уг арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт эрчүүд, эмэгтэйчүүд болон санаачлан зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, Соёлын төвийн хамт олон ивээн тэтгэж, хандив өгсөн байгууллагын дарга, эрхлэгч, нийт эмэгтэйчүүддээ баярласнаа илэрхийлье.
СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ