1. “Үндэсний өв соёлыг дэмжигч Цэдэндорж сан”-аас хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх оньсон тоглоомыг 2018-2019 оны хичээлийн жилээс нийлүүлж эхэлсэн билээ. Нийт 5 төрлийн 30 ширхэг тоглоом бэлэглэж бэлтгэл бүлгийн хүүхдүүд оньсон тоглоомын дугуйланд хамрагдан 80 хувь нь эвлүүлж сурсан бөгөөд шинээр 3 төрлийн тоглоом нэмж ирлээ.
2. 2 дугаар багийн иргэн Б.Мягмарсүрэн хүүхдийн сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулан 4 бүлэгт 200.0 мянган төгрөгийн үнэ бүхий агаар чийгшүүлэгч бэлэглэлээ.
3.Сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр ус цэвэршүүлэгчийг бүлгүүдэд байруулан хүүхдийн эрүүл ахуйн шаардлага хангасан ундын ус уух боломжоор ханган ажиллалаа.
Хүүхдийн сурч хөгжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүстээ нийт цэцэрлэгийн хамт олон, хүүхэд багачууд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.