ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУЧИН-УС СУМЫН ХАРЬЯАТ МУ-ЫН “ХҮНДЭТ ХАРВААЧДЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ ШАГАЙ ХАРВАА”-НЫ ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 17-18-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
17-ны өдөр Нумт харвааны төрөлд 2 аймгийн 18 багийн 144 харваач оролцож цэц мэргэнээ уралдуулж багийн болон хувийн цуваа харвааны төрлөөр шилдгүүд тодорлоо.
Өнөөдөр буюу 18-нд Хурууны харваа төрөлд мөн 2 аймгийн 15 багийн 120 харваач өрсөлдөж, тэмцээн үргэлжилж байна.
Энэ өдөр сумын “Хүндэт харваач”-ийн болзол хангасан Гучин-Ус сумын 3 харваач цол тэмдгээ гардан авлаа.
МУ-ын Үлэмж дархан мэргэн Б.Шинэнбат Соёлын төвд шагайн хэрэгсэл болох иж бүрэн ЗУРХАЙ бэлэглэлээ.
Тэмцээнд оролцож байгаа нийт харваачдын
ОНОО МЭРГЭН
ХАРАА ХУРЦ
УУХАЙ ЦЭЭЛ байхын ерөөл өргөе.
Зохион байгуулагч:
Гучин-Ус сум Соёлын Төв
Гучин-Ус сумын Шагайн зөвлөл
Ивээн тэтгэгч:
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Өлзийжаргал
Сумын Засаг дарга Х.Энхтайван