ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУЧИН-УС СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “АЙСУЙ ЖИНГИЙН ЦУВАА” БАРИМТАТ КИНОНЫ НЭЭЛТ БОЛЛОО.
Уг арга хэмжээ 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, нээлтэд урилгаар - Түүхийн хөтөч С.Пүрэв, Т.Сээсрэгдорж - Санаачлагч Н.Базарсадыг төлөөлж дүү Н.Баярпүрэв - Найруулагч, эвлүүлэгч МУСТА О.Цогбат - Ивээн тэтгэгч Б.Жамбалбавуу - Редактор Б.Хургаа нар оролцож үг хэллээ. -
Ивээн тэтгэгч Б.Жамбалбавуу сумын удирдлагуудад "Айсуй жингийн цуваа" түүхэн баримтат киног хүлээн өглөө.
Нээлтэд зориулж, ивээн тэтгэгч Б.Жамбалбавуугийн урилгаар дуучин, ерөөлч Сүхээгийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж оролцож ая дуугаа өргөн барилаа.
Энэхүү арга хэмжээг хүрэлцэн ирж үзсэн бидний түүхэн арга хэмжээг хамтдаа бүтээлцсэн нийт үзэгч та бүхэндээ ТАЛАРХАЛ дэвшүүлье. Зэргэлдээ сумдаас үзэгчид хүрэлцэн ирж үзсэн өргөн хэмжээний үйл ажиллагаа болж өндөрлөлөө. БАЯРЛАЛАА Энэ бүхий л ажлыг дэмжиж, ивээн тэтгэж оролцсон Б.Жамбалбавуу дүүдээ гэр бүл, ахан дүүст нь мөн ТАЛАРХАЛ илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.