Сангийн сайд, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайд нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 104/03-706/49 тоот гурвалсан гэрээний дагуу Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилттэй “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-ийн үлдэгдэл хөрөнгийг орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хөдөө аж ахуйн загвар хоршоо”- нд хөнгөлөлттэй зээл олгох тухай ХХААХҮ-ийн Сайдын 2023.10.23-ны өдрийн А/554 дугаар тушаалыг баталсан байна.
Төслийн батлагдсан нийт санхүүжилт 3,2 тэрбум төгрөг бөгөөд Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд төслийн материалыг цахимаар хүлээн авна.
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАГВАР ХОРШООНЫ ҮНДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗОРИУЛЖ ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
• Зээлийн хүү: Жилийн 5%
• Зээлийн хугацаа: 5 жил
• Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 1 жил
• Батлагдсан төсөв: 3,2 тэрбум төгрөг
• Зээлийн хэмжээ: "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын 3.2-т заасны дагуу
• Зээлийн зорилго: Орон нутагт түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
• Тавигдах шаардлага:
"Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хууль
“Хоршооны тухай” хуульд заасан шаардлагуудыг хангасан байна.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ДУУСАХ ХУГАЦАА:
2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэл
Зээлийн хүсэлтийг https://sme.gov.mn/login сайтаар цахим хэлбэрээр Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүлээн авна.
Холбогдох мэдээллийг
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗЭЭЛ, ТӨСЛИЙН ХЭЛТЭС-ээс тодруулна уу.
Лавлах утас: 77485555-1