ОРОН НУТГИЙН ТОМИЛГООТ НЭГЖИЙН ХЭЭРИЙН ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Говийн бүсийн сумдын орон нутгийн хамгаалалтын хээрийн дадлага сургалтад оролцох томилгоот нэгжийн бүрэлдэхүүний хүн нэг бүрийн бэлтгэл болон тасгийн жигдрэлтийг хангаж, томилгоот нэгжийн мэдлэг, онол дадлага, гүйцэтгэх үүргийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.