БЭЛЭН БАЙ

      Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах “Бэлэн бай” аян зохион байгуулагдаж байна.

Монгол орны газар хөдлөлтийн тоо давтамж, хүч нэмэгдэж байгаа учраас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлэн байх зорилгоор үзүүлэх сургалтууд болон зөвлөмж мэдээллүүдийг олон нийтэд танилцуулж байна.

Та утсандаа “Бэлэн бай гэсэн QR-ыг уншуулбал газар хөдлөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй цэгийн байршил зэрэг мэдээллүүд гарч ирнэ”.

Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аянд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж байна.

Иргэн та ч мөн бэлэн байгаарай. #Бэлэн_бай