ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ӨРӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА.
Орон нутгийн төсөв болон иргэний өгсөн хандиваар ”Хүүхэд хөгжлийн өрөө”-г засварлан насны онцлогт тохируулан цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд тоглох, хичээл давтах, ном унших, амрах боломжийг бүрдүүлэн тохижуулж, 6 дугаар сарын 1-ний өдөр буюу Эх, үрсийн баярын өдрийг тохиолдуулан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, байгууллагын ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг хүлээн авлаа.
ХҮҮХДИЙН ИНЭЭД ЦАНГИНАЖ БАЙГ
#Нэгдүгээрт_Хүүхэд
#Хүүхдийн_төлөө_за_гэж_хэлцгээе.