Нутгийн зон олноо тайлант уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна

      Өвөрхангай аймгийнхаа Нарийнтээл, Гучин-Ус, Төгрөг, Баянгол, Сант, Баян-Өндөр, Өлзийт, Есөнзүйл, Бүрд сумдын иргэд, сонгогчидтой уулзаж ажлын тайлан мэдээллээ хүргэхээр боллоо. Иймд та бүхнийгээ тайлант уулзалтад өргөнөөр оролцохыг урья.

  • Уулзалтын хүрээнд:
  • Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжийн талаар мэдээлэл хүргэнэ.
  • УИХ-ын гишүүний хувиар хийж, хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээллээ танилцуулна.
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хүргэж, иргэд сонгогчдынхоо санал, байр суурийг сонсоно.
  • Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авна.