ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дараах 1 нэгж талбарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний цахим дуудлага худалдаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр газрын биржийн цахим систем https://mle.mn/-ээр зохион байгуулагдана.

Оролцох хүсэлтэй иргэн, ААНБ-д 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагаас

2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем https://mle.mn/ вэб сайтад бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дэнчин төлсөн баримт

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4. Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.