МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБАНААС

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гар зургийн уралдаан" зарлагдлаа. Монголын татварын албанаас 2023 оныг "Цахим татварын жил" болгон зарласантай холбогдуулан "Цахим татварын ач тус" сэдвийн хүрээнд зурагаа зурж, Өвөрхангай аймгийн Татварын албанд илгээгээрэй.

Зурагаа зурахдаа аав ээж, анд найз бас багшаасаа татварын ямар цахим үйлчилгээ авч байсныг сонирхоод асуугаарай. Хүүхдүүд та бүхэндээ амжилт хүсье!

https://mta.gov.mn/news/detail/642a4d07163bb3580fdb3274