СУМАНД 2022 ОНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД
1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
Аргалант 3 дугаар багийн нутаг “Харгана”-д 29,999,8 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Монтего”ХХК, мөн багийн нутаг “Хулгар”-т 21,222.2 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Баянговь-Ус”ХХК тус тус гүн өрмийн худаг гаргасан.
Ерөнхий боловсролын сургуулийн Спорт заал, 80-ын дотуур байрны дээврийг 48,953.2 мянган төгрөгөөр засварласан ба “Багш хөгжлийн төв”-д 800.0 мянган төгрөгний принтер, 20,900.5 мянган төгрөгөөр 15ш таблет, суурин компьютер, өнгөт принтер, 6,801.0 мянган төгрөгөөр физикийн кабинетын тоног төхөөрөмж, 20,500.7 мянган төгрөгний автомашинтай болсон.
Цэцэрлэгт 1,226.2 мянган төгрөгөөр хүүхдийн тоглоом нийлүүлэгдсэн.
Эрүүл мэндийн төвд 24,500.0 мянган төгрөгөөр түргэн тусламжийн автомашин, 1.050.0 мянга төгрөгний хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөтөч, 300.0 мянган төгрөгний сувилагчийн тэргэнцэр, 550.0 мянган төгрөгний өдрийн эмчилгээний дуслын сандал, 1,000.0 мянган төгрөгөөр автоамашины зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, 2.700.0 мянган төгрөгөөр өнгөт принтер 2ш-тэй болсон.
2.Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
Засаг даргын Тамгын газарт тоног төхөөрөмжийн шинэчлэл төслийн хүрээнд 13,790.9 мянган төгрөгний зөөврийн компьютер 5, суурин компьютер, принтер тус тус хангагдсан.
Ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй, эмэгтэй технологийн кабинетад 8,940.0 мянган төгрөгний тоног төхөөрөмж, хоёр ангид 520.0 мянган төгрөгний самбартай болсон.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, зорилтот жилийн хүрээнд Цэцэрлэгт 2,500.0 мянган төгрөгөөр 2009м2 газрыг хашаажуулан, 450ш хайлаас тарьсан.
3.Орон нутгийн хөгжлийн сан
Сумын төвийн гудамж хорооллын дулааны шугамын өргөтгөлийг 213.9 сая төгрөгөөр хийж, хоёрдогч түүхий эд пресслэх тоног төхөөрөмжийг 10.0 сая төгрөг авч, 2 дугаар багийн нутаг Задгайд 7,0 сая төгрөгөөр, 1 дүгээр багийн нутаг Хатан олон худагт 7,0 сая төгрөгөөр тус тус цооног гаргуулж, Зорилтот жилийн хүрээнд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор чацаргана 600ш, үхрийн нүд 100ш, шар хуайс 1000ш, хайлаас 5000ш-ийг 20,0 сая төгрөгөөр худалдан авч албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэзмшил газарт тариалсан.
4.Орон нутгийн төсвөөр
Соёлын төвийн угтах хэсгийг 1,950.0 мянган төгрөгөөр тохижуулж, контент, шторк, клип хийх зориулалтаар “CANON 7D” камер 2,500.0 мянган төгрөг, албан ажлын хэрэгцээнд 500.0 мянган төгрөгөөр өнгөт принтер, Эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн баллон 2ш-ийг 1,000.0 мянган төгрөгөөр, байгууллагын хөрөнгөд бүртгэлтэй УАЗ452 маркийн автомашиныг акталж дуудлага худалдаанд оруулан борлуулсны 5,500.0 мянган төгрөгөөр Приус11 автомашин авсан. Засаг даргын Тамгыг газарт ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2,600.0 мянган төгрөгөөр компьютерийн дэлгэц, өнгөт принтер, проектор авсан.
5.Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн хөрөнгөөр
Залуу малчдыг малжуулах зорилгоор 10 малчин өрхөд тус бүр 5.0 сая төгрөг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ширмэл ширдэг ширэх, оёдол, чацаргана тариалах чиглэлээр 3 иргэнд тус бүр 5.0 сая төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тэжээлийн ургамал тариалах чиглэлээр 1 иргэнд 5.0 сая төг, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бичиг хэрэг, компьютерийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр 1 иргэнд 5.0 сая төгрөгийг тус тус олгосон.
6.Хоршоо дэмжих сангаар
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зээлийн шаардлага хангасан 7 иргэнд сүү, цагаан идээ боловсруулах, богийн малын арьс шир боловсруулах, сур, суран бүтээгдэхүүн, ширдэг ширэх, автомашины засварын газрын өргөтгөл, оёдол эсгүүр, гэрийн оосор бүч, хошлон томох чиглэлээр 90.0 сая төгрөгний зээлийг олгосон.
7.Төсөл хөтөлбөрөөр
Японы хүүхдийн ивээх сангийн хөрөнгө оруулалтаар “Утаснаас биш номноос мэдлэгжье”, “Гараар урлаж гоёлоо бүтээцгээе”, “Эко хэрэглээ”, “School Press”, “Мяндсан сувд” зэрэг 5 төсөл шалгарч тус бүр 2,8 сая төгрөгний санхүүжилт авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн 10.0 сая төгрөгний санхүүжилтээр Аргалант 3 дугаар багийн нутагт 10га газарт олон наст ургамал царгас суулган, хоршооны иргэдэд сургалт зохион байгуулсан.
8.Иргэн, аж ахуйн нэгжийн хандив
Зорилтот жилийн хүрээнд “Капкорп Монголиа”ХХК-наас 10.0 сая төгрөг, “Говь Караван”ХХК-наас 2,0 сая төгрөг, “Баян хөх толгой Ташгай”ХХК-наас 5.0 сая төгрөг нийгмийн хариуцлагын хүрээнд хандивласныг алимны модны суулгац 200ш, бургас 600ш-ийг худалдан авч суулгасан.
Суманд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Баян хөх толгой Ташгай”ХХК-ны 1.8 сая төгрөгний хөрөнгөөр Цэцэрлэг автомашины зогсоол байгуулсан.
“Баянтээг”ХХК-ны 1,390.0 мянган төгрөгөөр Цэцэрлэгт 55 инчийн смарт телевизор, Ерөнхий боловсролын сургуульд 10.0 сая төгрөгөөр өнгөт принтер, ухаалаг самбар, 55инчийн 4ш смарт телевизор хандивласан.
9.Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар
Цэцэрлэгт 219.5 мянган төгрөгний бактер, вирусын устгалд хэрэглэдэг хэт ягаан туяаны халдваргүйжүүлэлтийн кварцын гэрэл өгсөн.
10.Иргэний хандив
Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбайг тохижуулахад 2.0 сая төгрөг, Эрүүл мэндийн төвд хүчилтөрөгч өтгөрүүлэгч, проектор тус тус хандивласан.
11.Ажилтан, албан хаагчдын нөөц бололцоо
Багш ажилчид хөдөлгөөний хомсдлооос сэргийлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор ажилчдын хуримтлалын сангаас 800.0 мянган төгрөгийн теннисний ширээ авсан.
-оОо-