ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, хөтөлбөр, зөвлөмжийн хүрээнд сумын Засаг даргын 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/73 дугаар захирамжаар “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж, Гамшгаас хамгаалах иж бүрэн команд штабын сургуулийг 9 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

            Аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон 7 албан хаагч тус суманд ажиллаж Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, автотехникийн бэлэн байдал, жагсаалын бэлтгэл, үүргэвчний иж бүрдэл, малын гоц халдварт шүлхий өвчний үед ажиллах хээрийн эмнэлгийн бэлтгэл, зохион байгуулалт, үйл ажиллагаа зэргийг шалгаж зөвлөн тусаллаа. Мөн Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн гишүүд, 9-12 дугаар ангийн сурагчид, иргэдэд сургалт зохион байгуулан бүтээн байгуулалтын ажлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан мод бутыг услах ажлыг хийж гүйцэтгэлээ.

            Сумын Онцгой комиссын гишүүд “Цагийн байдал-1, 2, 3” дээр ажиллаж,  “Ган, “Зуд”, “Хүчтэй салхи шуурга”, “Үер”, “Газар хөдлөлт”, “Малын гоц халдварт өвчин” зэрэгт эрсдлийн үнэлгээ хийж, үр дүнгийн тайланг тавьсан.

Гамшгаас хамгаалах иж бүрэн команд штабын сургуулийг нийт 14 үзүүлэлтээр дүгнэхэд нийлбэр дүнгээр 91,3 хувьтай үнэлэгдэж, сургуулилалтад идэвхтэй оролцон гамшгаас хамгаалах иргэний үүргээ сайн биелүүлсэн Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 9 гишүүнийг Дурсамж, мөнгөн шагналаар шагнасан.

Гамшгаас хамгаалах команд штабын иж бүрэн сургуулилалтын бэлтгэлийг хангах үйл ажиллагааны зардалд Засаг даргын нөөцөөс 1963,8 мянган төгрөг зарцуулсан.

-оОо-