“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, ЗОРИЛТЫН ЖИЛИЙН ХҮРЭЭНД
ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ЯВЦ
Энэ онд сумын хэмжээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд болон малчны бүлэг, ИТХ-ын төлөөлөгчид хайлаас 5000, шар хуайс 1000, бургас 600, чацаргана 600, үхрийн нүд 100 нийт 7000 мод бутны суулгац тарилаа. Үүнд Соёлын төв 750, Ерөнхий боловсролын сургууль 450, Цэцэрлэг 450, Эрүүл мэндийн төв 350, Засаг даргын Тамгын газар Цоодолын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 280, сумын хойд талбайд 2200, Аргуйн голын эрэг дагуу 450, Аргалант 3 дугаар багийн нутагт бэлчээрийн ургамал тариалдаг 10га газарт 150, 40 гаруй айл өрх 1920 мод бут тарьсан. Мод бутны суулгацын үнэ 20400.0 мянган төгрөг.
Сумын хойд талбай, голын эрэг дагуух мод бут тариалах ажилд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зарласан “Ногоон ажлын байр” төслөөр 15 иргэнийг 10 хоног ажиллуулсан. “Их Угалз” ХХК нь өөрийн эзэмшил газарт 200 хайлаас, 3 арцны суулгац тарьсан.
Мөн орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ажилгүй, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг, ажил идэвхтэй хайж буй иргэдийг зохион байгуулалттайгаар түр ажлын байраар ханган сумын төвийн хогийн цэг дээрх дахин боловсруулах боломжтой хог хаягдал, түүхий эдийг ангилан ялгах ажилд 13 иргэнийг 10 хоног ажиллуулсан. Үүнд хогийн цэгийн 2га газрын хуванцар сав, архи, варианы шилийг ялгаж дахивар бүтээгдэхүүн ангилах цэгт төвлөрүүлсэн. Хуванцар сав, гялгар цаас пресслэх тоног төхөөрөмжийг худалдан аваад байна.
-оОо-