ХӨӨВӨР 1 ДҮГЭЭР БАГ
ХӨӨВӨР 1 БАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Хөөвөр 1-р баг нь хөрш зэргэлдээ сумдууд болох Хайрхандулаан Тарагт Төгрөг сумдын багуудтай хил залган Гучин-Ус сумын хойд талд тал хээрийн бүсэд оршдог.
1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Аймгийн ИТХурлын Тэргүүлэгчидийн 14-р тогтоолоор Гучин-Ус суманд 5-н баг байгуулагдаж анх багийн зохион байгуулалтанд шилжихэд тус багийн анхны ИНХурлын даргаар Г.Сүхбаатар багийн Засаг даргаар Т.Сээсрэгдорж нар сонгогдон 1992-2000 он хүртэл ажилласан. 2000 -2021 оны хооронд тус багийн ИНХурлын даргаар Б.Пүрэвдорж, А.Нацагдорж нар, багийн Засаг даргаар Р.Намгилрагчаа Б.Батбаатар нар ажиллаж байсан бол 2021 оноос багийн ИНХурлын даргаар З.Мөнхбаяр багийн Засаг даргаар Ш.Цэрэнтогмид нар ажиллаж байна.
Тус багийн нутаг дэвсгэр дээр Хиа нарын булаг, Гурван Хатан, зэрэг булаг шанд , Хярын хар , Бор овоо, Хөөвөр , Унжуу зэрэг уул нурууд байхаас гадна байгалын сонин тогтоц бүхий Уушгийн цохио тус багийн нутагт оршдог. Тус багт 2022 оны жилийн эцсийн байдлаар 146 өрхийн 456 хүн ам , 38733 толгой мал тоологдсон байна. Нийт өрхийн 94 –н хувь нь уламжлалт мал аж ахуй эрхлэн сум, улс орныхоо нийгэм эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж, амьдарч байна.
Манай багаас төрөн гарсан алдартан гавьяатнуудаа дурдвал: Монгол улсын хурц арслан Г.Цоодол, АИХ-н депутат Д.Янжинлхам, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор Д.Лхамсойзмаа. Монгол улсын аварга малчин Ц.Дамдинсүрэн, Шагайн спортын аймгийн гоц мэргэн Т.Сээсрэгдорж, Хүндэт харваач С.Уртнасан, Ш.Насантогтох , Ардын авьяастан Г.Сүхбаатар нарын зэрэг алдарнууд байдаг. Мөн Хөөвөр 1-р багаас ажил үйлсээрээ аймаг сумандаа шалгарч яваа тэргүүний малчидаа нэрлэхэд Аймгийн аварга малчин М.Дэмбэрэлтулга С.Батсуурь, П.Ариунболд, С.Отгонсүрэн, Н.Баттогтох Ц.Лхангидэчин, Ё.Зоригт, Н.Алтангэрэл, П.Галгингүнсэл, Р.Гончигцогзол, Ц.Чүлтэмсүрэн нар болон Сумын сайн малчин З.Мөнхбат, Г.Батбаяр, А.Баттулга, Сумын манлай адуучин, Сумын алдарт уяач У.Рэнчмнзүгдэр, Л.Тэмүүжин нар болно.
ГУЧИН-УС ХӨӨВӨР 1 ДҮГЭЭР БАГ