Эрүүл мэндийн төв
Алсын хараа
"Чадвартай мэргэжилтэн-Чанартай тусламж үйлчилгээ
Эрхэм зорилго
Хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай хүргэх
ГУЧИН-УС СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ
Эмнэлгийн байгууллагыг анх 1936 онд Гучин-Ус сумын ард Учралтын Дийдэн хувийнхаа хөрөнгөнөөс 50 тэмээ, 50 лан мөнгө, 2 морь өгч эмнэлэгтэй болохыг хүссэнийг мөн сумын ард Чойжав дэмжин 15 тэмээ нийлүүлснээр суманд хүний бага эмчийн салбар 3 орон тоотой, 3 ортойгоор байгуулагдаж анхны бага эмчээр Будаев ажиллаж байлаа.
Бага эмчийн салбар 1955 онд өргөжин тэлж 10 ортой эмнэлгийн барилгатай 8 орон тоотой байгуулагдаж их эмч 1, бага эмч 1, бусад 6 ажилтантай ажиллаж эхэлжээ. Анхны их эмч Самданцоодол.
1960 онд сум дундын эмнэлэг болж, 25 ортойгоор говийн сумдын ард иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, 1962 онд Онош зүй, физик эмчилгээний тасаг, 1967 онд мэс засал, ариутгалын тасаг тус тус байгуулагджээ. 1953 онд сумын эмнэлгийн барилга, 1969 онд амбулатори, гараж, угаалгын барилга, 1983 онд эмнэлгийн барилгын өргөтгөл тус тус ашиглалтанд оржээ. 1955 онд анхны түргэн тусламжийн машинтай болсон байна.1991 оноос одоог хүртэл эмнэлэг 10 ортойгоор ажиллаж байна.
2006 онд Эрүүл мэндийн салбар-2 төслөөр эмнэлгийн шинэ барилгатай болсон. Дотрын нарийн мэргэжлийн их эмч 1 , их эмч 2 , лаборант 1, статистикч 1, Нийгмийн эрүүл мэндийн ажилтан 1, эх баригч эмч 1 ,багийн эмч 1 , сувилагч4 , үйлчлэгч 3 , тогооч 1, жолооч 1 , нярав 1, нийт 18 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, туслах ажилчид орон тоотойгоор орчин үеийн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар стандартын дагуу ард иргэдэд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэж байна
Хаяг: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын IY баг Баянхошууны гудамж. Мэйл хаяг:guchin-us.emt@gmail.com