ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ЗОРИЛГО
Орон нутгийн хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн төлөвлөгөөнд үндэслэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадварлаг, мэргэжсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад оршино.
ЗОРИЛТ
Үргэлж хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц нөөц боловсон хүчин бүрдүүлэх, төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, хүний нөөцийн удирдлагын арга хэлбэрийг сайжруулах
Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх зорилгоор чадварлаг, мэргэшсэн албан хаагчдаар хүний нөөцийг бүрдүүлэн хууль журмыг мөрдөн, бодлого төлөвлөлтийн оновчтой зохион байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газар нь үндсэн 20, үүнээс улс төрийн албан хаагч 6, төрийн захиргааны албан хаагч 9, төрийн үйлчилгээ албан хаагч 5 байгаагаас гадна босоо удирдлагатай Улсын бүртгэгч, Нийгмийн даатгалын байцаагч, Татварын улсын байцаагч, Газрын даамал, Хөдөлмөр халамжийн ажилтан, Мал эмнэлгийн улсын байцаагч, Цаг уурын ажилтан зэрэг ажилтан албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Төрийн захиргааны ажилтнуудаас ахлах түшмэл 1, дэс түшмэл 4, туслах түшмэл 4, ахлах түшмэлийн тэргүүн 1, дэс түшмэлийн тэргүүн 2, дэс түшмэлийн гутгаар зэрэгтэй 1 ажилтантай.
Хаяг: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сум Аргуйт IY баг Баянхошуу. Мэйл хаяг:guchin-us@ov.gov.mn Утас:70326700, 70326702, 70326704
https://Эндээс татаж харна уу .Ажилтан, албан хаагчдын албан тушаал, утасны дугаар/
https://Эндээс татаж харна уу .Ажилтан, албан хаагчдын албан тушаал, утасны дугаар/