Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
Гучин-Ус сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө нь дараах зорилго зорилтуудад чиглэгдэх болно. Үүнд:
- Сумын нийгэм, эдийн засгийг төр, засгийн бодлогод нийцүүлэн уялдаа тэнцвэртэй хөгжүүлэх
- Орон нутгийн онцлог байдалд тохирсон хөгжлийн хэтийн чиг хандлагыг тодорхойлох
- Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, байгаль орчны зохистой цогц бодлого явуулснаар бизнесийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх
- Орон нутгийн нөөцөд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх
- Хөрш зэргэлдээ сумдтай үйл ажиллагааны бодлогоо уялдуулах замаар аж ахуйн хоршилт, дагналтын бүтцийг бий болгож үйл ажиллагааны давхардлыг багасгах зэрэг болно.