card

АЛСЫН ХАРАА 

Хүүхдэд ээлтэй бүтээлч цэцэрлэг болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО:  

Хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхолыг хүндэтгэн үзэж, тэдний сурч хөгжих, төлөвших сургалтын таатай орчин бүрдүүлсэн хүүхдэд ээлтэй цэцэрлэг болно.

ТАНИЛЦУУЛГА

                    1962 онд Алдар нэгдлийн хөрөнгөөр “Хүүхэд саатуулах газар” нэртэйгээр 2 гэрт 20 хүүхэд  3 ажилчинтай байгуулагдаж байсан бөгөөд одоо  4 бүлэгт 120 гаруй хүүхэдтэй, эрхлэгч 1,  бүлгийн багш 4,  хөгжмийн багш 1, туслах багш 4, нярав 1, тогооч 2, хамгаалагч 1, үйлчлэгч 1 нийт 15 багш, ажилтантай болж өргөжин 2-5 насны хүүхдэд  сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн, хамран сургалтыг жилээс жилд нэмэгдүүлэн  ажиллаж байна.  Багш нар 100 хувь мэргэжлийн зэрэгтэй.

                        Сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмж, техник хэрэгсэл,  сургалтын хэрэглэгдэхүүн, ном, тоглоом наадгайг нэмэгдүүлэх ажлыг төсөл,  хөтөлбөрт хамрагдан хэрэгжүүлж, цэцэрлэгийн гадаад болон дотоод  тохижилт, барилгын  өргөтгөл, их завсарын ажлуудыг  хийж хүүхэд  хөгжих  таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна.  

Хаяг: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын IY баг Баянхошуу-12  Мэйл хаяг:guchinussubb1@gmail.com  Харилцах утас:80062788

               Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны А/430, Боловсролын үнэлгээний төвийн 2023 оны 01/74 дүгээр албан бичгийн дагуу Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 04.17-21-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Үнэлгээнд 5 багш, 52 хүүхэд хамрагдахаас 5 багш, 45 хүүхэд хамрагдаж 7 хүүхэд хүндэтгэн үүэх шалтгаанаар хамрагдаагүй. Хамрагдалт 86.5 хувь Орчны үнэлгээг үнэлгээний баг болон эцэг эхчүүд хийж системд оруулсан.