card

                                                                                                           

ГУЧИН-УС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХҮНИЙ

НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

            Зорилго: Орон нутгийн хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн төлөвлөгөөнд үндэслэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, чадварлаг, мэргэжсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад оршино.

            Зорилт: Үргэлж хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц  нөөц боловсон хүчин бүрдүүлэх төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, хүний нөөцийн удирдлагын арга хэлбэрийг сайжруулах

            Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн өнөөгийн байдал

            Байгууллагын хүний нөөцийн чадавх сайн, ажиллагсдын 75 хувь нь дээд боловсролтой буюу нийт ажилтан, албан хаагчдын төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн, Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу томилогдсон ажилтан, албан хаагчид ажиллаж байна.

            Засаг даргын Тамгын газар нь 2022 оны жилийн эцсийн байдлаар үндсэн  19,  босоо удирдлагатай 5, гэрээт 1 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Боловсролын байдлаар авч үзвэл дээд буюу бакалаврын боловсролтой 18, тусгай дунд боловсролтой 1, бүрэн дунд боловсролтой 3, бүрэн бус дунд боловсролтой 3, насны байдлаар нь авч үзвэл 35 хүртэлх насны 11, 35-аас дээш насны 14 ажилтан байгаа нь тухайн байгууллагын дийлэнх олонх нь мэргэшсэн, чадварлаг, туршлагатай ажилтнуудаар хангагдсан нь харагдаж байна.

            Тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ажилтнуудаас  ахлах түшмэлийн тэргүүн зэрэг 1, дэс түшмэлийн тэргүүн 3, дэс түшмэлийн дэд 1, дэс түшмэлийн гутгаар 1, туслах түшмэлийн дөтгөөр,  мэргэшлийн зэрэгтэй 1 ажилтан байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЖИЛТНУУДЫН СУДАЛГАА

1.   Халимаг Энхтайван                             Засаг дарга                                                          91114979

2.   Дашравдан Бямбажаргал                   Засаг даргын орлогч                                           86130424

3.   Нанжиндорж Тунгалаг                         ЗДТГ-ын дарга                                                     99962852

Ажиллах бүрэлдэхүүний бүтэц
            1.Засаг даргын орлогч нь улс, аймаг, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний болон дэд хөтөлбөр,төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага,гүйцэтгэлийн хяналтын асуудал зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.            Ажилтнуудын ажлын ерөнхий чиг үүрэг

            2.Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн, боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах, хүний эрхийн салбар хорооны ажил, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газар болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны өдөр тутмын удирдлага, гүйцэтгэл, хяналтын асуудал зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            3.Төрийн захиргааны ажилтан нь нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн үндэслэлийг хангуулах, хууль тогтоомжийн сурталчилгаа, эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, сумын ГХУССЗөвлөлийн ажил, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

             4.Төрийн сангийн төлөөлөгч нь төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсвийн байгууллага, ААНэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн статистик мэдээ, мэдээлэл, татвар, төрийн болон орон нутгийн өмч, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил үйлчилгээ зохион байгуулах, хяналтыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            5.Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь байгаль хамгаалах, түүний баялгийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, аялал жуулчлалын асуудлаар бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэнэ.

            6.Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан нь иргэний бүртгэл, мэдээллийн асуудал,

Газрын даамал нь газрын харилцаа, дэд бүтэц /эрчим хүч, зам тээвэр, харилцаа, холбоо, шуудан/ архитектур төлөвлөлт зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

            7.Мал эмнэлэг үржлийн тасгийн байцаагч нь нэгжийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хүнс, хөдөө аж ахуйн хяналт тавих, хөдөө аж ахуйн статистикийн мэдээ, мэдээллийн үйл ажиллагаа зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

            8.Мал эмнэлэг үржлийн тасгийн мал зүйч ажилтан нь малын удмын сан, үржлийн бодлого, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент, бэлчээр ашиглалт, усан хангамж, энэ чиглэлийн статистик мэдээ, мэдээллийн үйл ажиллагаа зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

            9.Мал эмнэлэг үржлийн нэгжийн ажилтан нь газар тариалан, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн технологи дамжуулах төвийн асуудал, энэ чиглэлийн статистик мэдээ, мэдээллийн үйл ажиллагаа зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

            Хүний нөөцийн хэрэгцээ, бүрдүүлэлт, хангалтын талаар

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцах эзэн

Гарах үр дүн

Нэг:Хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх талаар

1

Технологийн хурдац, салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай уялдуулж бүтцийн өөрчлөлтийн уян хатан зохицуулалтыг бий болгох

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй хүргэх

2

Ажлын байрны тодорхойлолт, ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд үндэслэн орон тооны бүтэц, удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж байх

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Байгууллагын үйл ажиллагаа илүү нээлттэй, ил тод болсон байна.

3

Мэргэжлийн онцгой ур чадвар шаардсан болон цаг хугацаагаар хэмжигдэхүйц ажил үйлчилгээ гүйцэтгэх нэмэлт ажиллах хүчний нөөцийг төлөвлөх

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Төрийн үйлчилгээг цаг хугацаанд нь чирэгдэлгүй шуурхай хүргэх

4

Төрийн албан хаагчийн төрийн албанаас чөлөөлөгдөхөд нөөц боловсон хүчинг бэлтгэх

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Төрийн алба тасралтгүй байх зарчмыг хангах

Хоёр:Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонголтын талаар

1

Чадварлаг, мэргэжсэн ажил хайгчийг ажлын байраар хангах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, ажилгүйдлийг бууруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх

2

Одоо ажиллаж буй чадварлаг, мэргэжсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах

3

Ажилтан, албан хаагчдын нас бие, сэтгэхүйн чадамжид тулгуурлан зөв цагт зөв байранд зөв хүмүүсийг ажиллуулах зөв менежментийн аргыг нэвтрүүлэх

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Мэдлэг чадвараа төрийн байгууллагын ашиг тусын төлөө зориулах боломжийг төрийн албан хаагчдад олгох

4

Мэргэжлийн тусгай ур чадвар шаардахгүй ажлын байранд сэлгэн ажиллуулах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Байгууллагад хөрвөн ажиллах ажилтанг бий болгох

Гурав:Хүний нөөцийн сургалтын талаар

1

Ажилтан, албан хаагчдыг эрхэлсэн ажил, мэргэжлийнх нь дагуу сэдэвчилсэн сургалтуудад хамруулах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Байгууллагынхаа дотоод болон гадаад орчинд үр бүтээлтэй ажлын харилцаа, арга барилыг эзэмших

2

Ажилтан, албан хаагчдыг бакалаврын болон магистрын сургалтад хамруулах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Хувийн манлайлах ур чадвар, ажлын гүйцэтгэл сайжирна.

3

Шинээр томилогдож буй ажилтанд зориулсан зөвлөх сургалт зохион байгуулах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Өөртөө итгэлтэй ажил хэрэгч ажилтанг бий болгох

4

Ажилтан, албан хаагчид бие биенээсээ суралцах, дагалдуулан сургах, туршлага солилцуулах

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Иргэдэд эерэг сэтгэгдэл төрүүлэн, эерэг имиж бүрдүүлж чаддаг арга барилыг эзэмшүүлэх

5

Ажилтан, албан хаагчдын туршлага, мэдээлэл солилцох сүлжээг бий болгох

2020-2023

Засаг дарга

ЗДТГазар

Суралцах шинэ арга барилыг өдөр тутмын хэрэгцээ болгон хувиргах

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЖИЛЧДЫН СУДАЛГАА

/2020-2023 он/

 

Ажлын тушаалын нэр

Овог нэр

Чөлөөлөгдсөн шалтгаан

Томилогдсон эрх зүйн үндэслэл

1

Төсөв, төрийн сан

М.Наранцацрал

Улаанбаатар хот шилжсэн

 

У.Лхамдэгд

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс томилсон.

2

Улсын бүртгэл

Содвообавуу

Өөр ажилд сэлгэн ажилласан

 

Р.Туул

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс томилсон.

3

ХХҮХэлтсийн сум хариуцсан мэргэжилтэн

            Г.Нямлхам  Өөр ажилд сэлгэн ажилласан  
         Б.Чулуунцэцэг  

Төрийн албаны  тусгай шалгалтад тэнцсэн

4

Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

М.Эрдэнэбаатар

Өөр тийшээ шилжсэн

 

Л.Мөнхжавхаа

 

Төрийн албаны  тусгай шалгалтад тэнцсэн

5

Жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан, хоршоо,хариуцсан мэргэжилтэн

Э.Лхавгасүрэнжөв

Өөр ажилд сэлгэн ажилласан

 

Т.Мягмарсүрэн

 

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс томилсон.

 

6

Нийгмийн бодлогын мэргэжилтэн

 

 

Б.Долгормаа   Төрийн албаны  тусгай шалгалтад тэнцсэн

 

 

       

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР