card

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН  ТАЙЛАН

        Тус сангаас энэ онд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх  “Молом тайлаг хайрхан хоршоо”-нд 20.0 сая төгрөг, мөн 1 иргэнд 15.0 сая, авто засварын газраа өргөтгөх 1 иргэнд 20.0 сая, оёдол эсгүүр хийх 1 иргэнд 10.0 сая, Бог малын арьс нэхий илдэж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1 иргэнд 15.0 сая, Ширмэл ширдэг ширэх чиглэлээр 1 иргэнд 5.0 сая, Монгол гэрийн оосор бүч томох ажил эрхлэхэд              1 иргэнд 5.0 сая төгрөгийн бүгд 90.0 сая төгрөгийн зээлийг олгосон. Үндсэн зээлийн эргэн төлөлт 14 иргэний 44,888.3 мянган төгрөг, хүүгийн орлого         2,562.6 мянган төгрөг, алданги 79.4 мянга нийт 47,530.3 мянган төгрөгийг төлүүлсэн.

Зээлдэгч зээлийг зорулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, хугацаа хэтэрсэн зээл төлүүлэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай хамтран Санхүүгийн албаны дарга хяналт шалгалтыг 1 удаа хийж, хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын зээлийг төлүүлэх, төслийн дагуу үйл ажиллагаа явуулж буй  эсэхэд хяналт тавьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрхэн зарж борлуулахыг сумын удирдлагууд болон хариуцсан мэргэжилтэнд  иргэдийн саналыг танилцуулсан.  Мөн сан хариуцсан мэргэжилтэн хугацаа хэтэрсэн зээлдэгч нартай уулзаж зээл төлүүлэх, албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан. Хоршоо хөгжүүлэх сангийн 23 зээлдэгчийн үндсэн зээлийн авлага 164,096.9мянган төгрөг, хүүгийн авлага 7,026.6 мянган төгрөг  нийт зээлийн авлага 171,123.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй. Үүнээс:

  • Хэвийн зээлийн үлдэгдэл 17 зээлдэгчийн  122,279.5 мянган төгрөг
  • Явцын хугацаа хэтрэлтэй 4 иргэний 9,910.1 мянган төгрөг, хүүгийн 749.5 мян.төг бүгд 10,659.6 мянган төгрөг
  • Зээлийн гэрээний хугацаа дууссан 7 иргэний  үндсэн зээлийн 31,906.7 мянган төгрөг, хүүгийн 2,153.4 мянган төгрөг, алданги 4,124.3 мянган төгрөг  бүгд 38,184.4 мянган төгрөгийн авлагатай.

         Зээлийн гэрээний хугацаа дууссан болон явцын хугацаа хэтрэлтийн бүгд 48,844.0 мянган төгрөгийн  үлдэгдэлтэй. Зээлийн гэрээний хугацаа дууссан болон явцын хугацаа хэтрэлттэй 11 иргэний мэдээллийг “Монгол банк”-ны мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулсан. Нэг иргэнийг Улаанбаатар хотын шүүхэд шилжүүлсэн. Нийт хугацаа хэтрэлтийн хувь 28.5 хувьтай байна.     

ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВНА.

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд төслийн материалыг цаасан хэлбэрээр Засаг даргын Тамгын газрын Хүнс, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чулуунцэцэгт хүлээлгэн өгнө үү.