card

ГУЧИН-УС СУМЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

-Нутаг дэвсгэр: 475.3 мянган га

Хүн ам: 2128 (үүнээс 50,37 хувь  эрэгтэйчүүд, 49,63 хувь нь эмэгтэйчүүд)

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд: 52 (үүнээс 50,37 хувь  эрэгтэйчүүд, 49,63 хувь нь эмэгтэйчүүд)
  • Өрхийн тоо: 627 (үүнээс малчин өрх 453)

 

2022 оны жилийн эцсийн малын тоо

Баг

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

1

Хөөвөр 1 дүгээр баг

39,751

152

2,352

1,076

17,364

18,807

2

Гучин 2 дугаар баг

41,953

1,933

1,942

483

16,446

21,149

3

Аргалант 3 дугаар баг

43,052

588

1,494

741

18,624

21,605

4

Аргуйт 4 дүгээр баг

10,793

365

515

341

4,500

5,072

 

НИЙТ

           135,549

3,038

             6,303

2,641

56,934

            66,633

 

          Дараах нэр бүхий малчид мянгат малчин болсон. Үүнд:

1.  П.Галгингүнсэл 1 дүгээр баг -1299

2.Ц.Дамдинсүрэн 1 дүгээр баг-1170

3.П.Ариунболд 1 дүгээр баг-1010

4.Ц.Батбаяр 2 дугаар баг-1364

5.Ш.Болор-Эрдэнэ 2 дугаар баг-1003

6.О.Сэдэд 2 дугаар баг-1013

7.Т.Мөнхжаргал 3 дугаар баг-1335

8.М.Баярсайхан 3 дугаар баг-1070

9.Ж.Баттөмөр 3 дугаар баг-1008

10.Б.Чулуунтогтох 3 дугаар баг-1015

11.Р..Бямбасүрэн 3 дугаар баг-1022

     2 дугаар багийн малчин В.Пансан 523 тэмээгээр, 1 дүгээр багийн малчин У.Рэнчинзүгдэр 234 адуугаар, 1 дүгээр багийн малчин Н.Алтангэрэл 96 үхрээр, 2 дугаар багийн малчин Ц.Батбаяр 839 хониор, 3 дугаар багийн малчин Т.Мөнхжаргал 700 ямаагаар тус тус сумандаа тэргүүлсэн..

       Тус суманд 80-аас дээш настай 19 иргэн байна. Үүнд:

1. 1 дүгээр багийн иргэн Д.Янжиндулам-93

2.1 дүгээр багийн иргэн Ч.Хорлоо-92

3.4 дүгээр багийн иргэн Р.Цоодол-89

4.3 дугаар багийн иргэн Ж.Шоовдор-88

5.2 дугаар багийн иргэн Д.Дум-88

6.4 дүгээр багийн иргэн С.Пүрэв-86

7.4 дүгээр багийн иргэн П.Цэрэндулам-86

8.2 дугаар багийн иргэн С.Байгч-86

9.3 дугаар багийн иргэн Д.Лхамгив-85

10.4 дүгээр багийн иргэн С.Төмөртогоо-84

11.3 дугаар багийн иргэн Ц.Отгон-84

12.1 дүгээр багийн иргэн Т.Жигмэд-84

13.2 дугаар багийн иргэн Т.Өөдөс-82

14.3 дугаар багийн иргэн Д.Донжиг-81

15.2 дугаар багийн иргэн Ш.Цэнд-81

16.1 дүгээр багийн иргэн Е.Заамай-81

17.3 дугаар багийн иргэн Ж.Дүгэр-80

18.2 дугаар багийн иргэн Д.Гаарамба-80

19.1 дүгээр багийн иргэн Д.Дуламсүрэн-80

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн байрлал: Гучин-Ус сум нь Монгол орны төвийн бүсийн өмнөд хэсэгт хойд өргөргийн 44056I29II–с 450 45I 41II-ийн хооронд, зүүн уртрагийн 101051I58II-с 102053I15II-н солбицлын хооронд оршдог ба өөрийн аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Тарагт, Төгрөг сумдтай тус тус хиллэдэг. Сумын төв нь Улаанбаатар хотоос 531 км, Өвөрхангай аймгийн төвөөс 105км-т алслагдсан.

Газрын гадарга: Газрын гадаргын төрх байдал жигд биш баруун хэсгээрээ уулархаг, өмнөд хэсгээрээ элсэрхэг, хойд хэсгээрээ толгод, төвийн хэсгээрээ тал хөндий, гадаргатай бөгөөд далайн төвшнөөс дээш дунджаар 1543-1875 метр өргөгдсөн. Хамгийн өндөр цэг нь Аргалант хайрхан, хамгийн нам цэг нь Монголын хоолой юм.

Ус зүйн нөхцөл: Ус зүйн сүлжээгээр Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах ба сүлжээний нягтшил нь 0.01 км2 байна. /1000км2 ногдох уртыг км-ээр илэрхийлсэн утга/

Сумын хэмжээнд хур тунадас харьцангуй бага, хуурайшилт ихтэй учир голууд нь уулсаас эх авч тал хөндий рүү чиглэхдээ  уурших юм уу хөвсгөр зузаан хурдасад шургах замаар аль нэг нуурт цутгадаг бөгөөд  Аргуй, Хүнхрээ зэрэг голууд урсдаг байна. Бэлчээрийн дийлэнх хэсгийг инженерийн хийцтэй гүний болон гар худгийн усаар хангадаг.

Хөрс: Физик газар зүйн ангилалын хувьд Төв Азийн их мужийн Говийн муж, Алтайн ар говийн мужийн Нууруудын хөндий, Хангайн өмнөд хэсгийн бэгэлцгийн тойрогт багтдаг ба Монгол орны хөрсний бүс бүслүүрийн мужлалтаар Говийн бор хөрсний бүсэд хамрагдах хээрийн цайвар хүрэн, говийн бор, хужир хужирлаг хөрстэй. Тус бүс нутагт зонхилон тархсан бор саарал цайвар хөрс нь наранд түлэгдэж гандсан том жижиг сайр чулуун хучаас доор тогтворжих бөгөөд сөөглөг, хагас сөөглөг ургамал зонхилж хөрсний гадаргын 3-8 хувийг бүрхэнэ. Говийн бор саарал хөрс нь гол төлөв хөнгөн элсэнцэр механик бүтэцтэй, ялзмагаар бага, хөрсний бүх үе давхрага нь шүлтлэг байна.

Уур амьсгал: Уур амьсгалын мужлалтаар Гучин-Ус сумын хойд хэсэг нь хуурайдуу сэрүүвтэр, мужид хамрагдаж хээр тал говийн нутаг нь хуурай дулаан мужид багтдаг байна. Сумын ихэнх нутгаар дулааны хангамж дунд, хүйтний улирлын сарын дундаж температур -18 хэм, халууны улирлын сарын дундаж температур +16-аас +20 хэм байна.

Тус суманд хавар оройн хүйтрэлт ихэвчлэн 5-р сарын эхний 10 хоногийн орчимд, намрын эртний хүйтрэлт 9-р сарын 20-д орчимд тохиолддог байна. Ургамал ургалтын хугацаа 80-100 хоног үргэлжилдэг.

Ургамалжилт:  Ургамалшлын бүс бүслүүрээр цөлөрхөг хээрийн бүсэд хамрагдана. Цөлөрхөг хээрийн бүсэд гол төлөв өвслөг ургамал зонхилох боловч зарим хэсэгт өвсөн нөмрөг тачир сийрэг, намхан  байна. Элсэрхэг хөрсөнд заг сухай модлог ургамлыг дагалдан сондуул нохойн шээрэн, улаан бударгана ургана. Цөлөрхөг хээрийн бүсийн ургамлууд нь тэжээллэг чанараараа мал амьтанд онцгой сайн байна. Ус чийг багатай тул өвс ургамал хагдран хатахдаа тэжээлийн чанараа хадгалж өвөл, хаварт ч малд шим тэжээл болдог сайн талтай.

Ан амьтан: Сумын нутагт аргаль, хар сүүлт, цагаан зээр, үнэг, хярс, өмхий хүрэн, тарвага зэрэг үслэг ан, тоодог, ятуу, ногтруу, начин шонхор зэрэг жигүүртэн шувуудтай.

          Эдийн засаг 

2021 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн төсвийн орлого 954,3 сая төгрөг. Нийт орлогын 91,3 хувийг урсгал орлого, 8,7 хувийг хөрөнгө худалдсан орлого, урсгал орлогын 15,7 хувь нь татварын орлого, 0,5 хувь нь татварын бус орлого байна.

    -оОо-

      Сумын нутаг дэвсгэрт төсөвт байгууллага 6,  жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байна. Ерөнхий боловсролын сургууль 1, сургуулийн өмнөх боловсролын байгууллага 1, соёлын төв 1, эрүүл мэндийн төв 1 тус тус үйл ажиллагаа явуулж байна. Шашны байгууллагуудаас шарын шашны 1 байгууллага байна.

  Орон нутгийн чанартай гүүр: 7 тоннын  даацтай, 6 м-ийн өргөнтэй, 15 м-ийн урттай Аргуйн голын гүүртэй. 

      Сум цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ЭБЦТС)-ний эх үүсвэрээр Төгрөг сумаас цахилгаан дамжуулах 10 квт-ын  7 дэд станцтайгаар дамжуулан хангагддаг. 

     Тус суманд “Илч Кассандр“ ХХК-ны 1 уурын зуух үйл ажиллагаа явуулж дулааны эрчим хүчийг үйлдвэрлэж түгээдэг.  Тус уурын  зуухны MR27 маркийн тогоо нь 10000 м3, MR54 маркийн тогоо нь 14000 м3, RJG8 маркийн тогоо нь 1000 м3, ODKOM10 маркийн тогоо нь 800 м3  талбайг тус тус халаах хүчин чадалтай. Нийт 8 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган жилдээ 750 тонн нүүрс хэрэглэн 1 цагт 19,08 м/вт дулаан үйлдвэрлэдэг.

     Суманд “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Гучин-Ус салбар нь Мобиком ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-ны тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагаа болон  мэдээлэл холбооны үйл ажиллагааг хариуцан ажилладаг. 

      Шилэн кабелийг Төгрөг сумын төвөөс 50 км-ын 12 кор кабелыг  6  төрийн байгууллага, сумын төвд 650 м-ийн 50 хос кабелаар  тус тус холбогдсон. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн Гучин-Ус суман дахь салбар нь интернетийн сүлжээг 24 хэрэглэгчийн багтаамжтай Chipon станцаар үйлчлэн ажилладаг. 

        Тус сум нь төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний барилга 1, сургуулийн барилга /спорт заал/ 1, сурагчдын дотуур байр 2, хүүхдийн цэцэрлэг 1, эмнэлгийн зориулалтын барилга 2, соёлын төв 2, цагдаагийн кабон байр 1, ахмадын өргөө 1, нийтийн орон сууц 1 байгаа ба бусад нь банк санхүү, худалдаа үйлчилгээний болон багийн төвийн барилга  байгууламж байна. Нийт барилга, байгууламжийн 10 хувь модон бүтээцтэй, 90 хувь тоосго болон чулуун өрөгт бүтээцтэй, газар хөдлөлийн 7-9 баллын бүсэд оршдог. Тус суманд хоёроос дээш давхрын барилга байхгүй. Мөн барилга хоорондын зай алдагдсан, галын аюулаас хамгаалах дүрэм зөрчигдсөн болон подволтой барилга байхгүй.

                                                                                                       -оОо-